Нийгмийн

“Бэлтэс Мөрөн”-д мөнгө байршуулахгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд иргэдээс бэлэн мөнгө авч 30-50 хувиар өсгөж өгдөг "Бэлтэс мөрөн" ХХК-ийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас удаа дараа шалгаж ирсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт /2022.04.24/ аймгийн цагдаагийн байгууллагаас шалгалт хийсэн. Улмаар өнөөдөр /2022.04.26/ цагдаагийн байгууллагаас “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд шалгалтын ажиллагааг явуулж байгаа болон аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд иргэд тус компанитай шинээр гэрээ байгуулж, мөнгө байршуулахгүй байхыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүмүүсийг мэдээлэлд шүүлтүүртэй хандах мэдлэгийг дээшлүүлэхгүй бол энэ мэт луйвар, залилан үеийн үед л гарч ирээд байна вм

Зочин
Зочин

Ганц энэ компани биш бололтой. Манайхан лав бүгдээрээ бас нэг мөнгө өсгөдөг компаниудаар бүгд орчихсон сурагтай. Үйл ажиллагаа нь тодорхойгүй хэр нь мөнгө өсгөж өгөөд байгаа газруудыг шалгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button