УЛС ТӨР

Хэн хэнээсээ ялгарахгүй, үнэт зүйлгүй ХОЁР

УИХ дахь Ардчилсан нам өчигдрийн /2022.05.09/ бүлгийн хурлаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Гэвч шийдэлд хүрч чадалгүй, дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон. Ингэхдээ Д.Ганбатад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх долоо хоногийн хугацаа өгсөн байна. Хэрэв чөлөөлөгдөхгүй бол бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д хандахаа Н.Ганибал мэдэгдэв.

Өчигдрийн хуралдааны үеэр Д.Ганбатын дуу чангарч, орилж хашгичсан уур амьсгалтай байлаа. Харин тэрбээр гарч ирээд сэтгүүлчид рүү "намайг чөлөөлөх асуудал хэлэлцээгүй, хэн тэгж байна" хэмээн зандрангуй характер гаргасан юм.

Өнгөрөгч 2021 оны аравдугаар сард намынхан нь түүнийг бүлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Ганибалыг томилсон байдаг.

Гэвч Д.Ганбат өдгөө хүртэл зууралдсаар, С.Эрдэнэ тэргүүтнүүдээ Төрийн ордонд оруулж бүлгийн хурлаа хийдэг болсоор удсан. Хуралдаж гарч ирээд хэд хэдэн удаа хэвлэлийн хурал хийж байв.

Нөгөө талд Н.Ганибал, О.Цогтгэрэл тэргүүтнүүд хурал мөн л ирцгүй сохор доголон болж, хэвлэлийн хурал ч хийж чадахгүй хэмжээнд хүрч ирсэн.

Аль аль талд бүлгийн хуралдаан бүрэн бүрэлдэхүүнээрээ олигтой болохгүй байсаар ирсэн билээ. С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар бүлэг гэгчийгээ мартаж УИХ-ын чуулганы хуралдаанаар хаа нэг хатуу ширүүн шүүмжлэлт үгс хаяж суухаас хэтрээгүй.

Бүлгийн даргын суудал булаацалдаж буй Д.Ганбат, Н.Ганибал нар хэн хэнийхээ харыг гайхаад байх нь юу л бол. Нэг нь С.Эрдэнийн гар хөл гэгдэж, нөгөө нь ч МАН-ын захиалгаар ҮХЦ-д хандсан гэгдэж явсан. Нэг ёсондоо хэн хэнээсээ ялгараад байх юмгүй, үнэт зүйлгүй адилхан хүмүүс улс тамгаа булаацалдсан энэ дайнаар сөрөг хүчний үнэ цэн улам бүр бүдгэрэн балрав.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

haha yostoi goy helsen unheer teneg 2

Зочин
Зочин

ядаж байхад яасан адилхан төрөхтэй 2хог вэ

Зочин
Зочин

pidon gambaa bolio odoo

Зочин
Зочин

mongold unheer uur songochih humuus ene 2oos uur baihgui bsn yum baihdaa

Зочин
Зочин

hohichinee hachin yumnuudiig ta nar uursduu l gargaj irsiishd songood

Зочин
Зочин

heden pidon haltar tugrugund huurtaj gargaj irsen humuus chine iim l baina shdee

Зочин
Зочин

үнэт зүйл байтугай энэ 2т наад захын хүн чанар байхгүй

Зочин
Зочин

хогын бидон хаа сайгүй явж л байх юм

Зочин
Зочин

тэнэг хүүрнүүд

Холбоотой мэдээ

Back to top button