НийгмийнҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Зүлэг тариалаад бүтэлгүйтсэн олон түүх уншиж, сонссон ч огт тоогоогүй "Үржих үр" ХКК

Олон наст хуйлмал зүлгийг дотоодод тариалан амжилттай нутагшуулж яваа ууган компани болох "Үржих үр"-ийг бид энэ удаагийн "Үйлдвэрлэгч" буландаа онцолж байна. Энэхүү компани нь зүлэгжүүлэлттэй хамт мод бут, зам талбай, гэрэлтүүлгийн ажил хийдэг юм.

Б.Батбилэг, Л.Энхзул. Эрс тэс уур амьсгалтай монгол нутагт зүлэг тариалаад бүтэлгүйтсэн олон түүхийг уншиж, сонссон ч тэд огт тоогоогүй. Сонирхож, судалж байгаад зүлэг тарьж үзжээ. Хоёр жилийн туршилт үр дүнд хүрч, 2015 онд зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ. Улмаар 2016 онд "Үржих үр" хэмээх компани байгуулж, Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Маш их зээл авсан. Банкнаас, банк бусаас, хувь хүнээс гээд. Бас хоёр талынхаа аав, ээжээс ч дэмжлэг авчээ. "Гэсэн ч эхний хэдэн жил зээлээ л дарах гэж ажилласан. Одоо л хөл дээрээ босоод байр сууриа олчих гээд үзээд байна" хэмээн тэд ярина.

Өмнө нь тэд хувийн компанид нягтлан бодогч, менежерээр ажиллаж байхдаа хуримтлалгүй, гэхдээ мөнгөтэй, цаг зав ихтэй байснаа бизнесээ эхлүүлээд анзаарчээ. Толгой дааж, хүмүүс цалинжуулж ажиллахад хариуцлага гээч яг нуруун дээр ирдэг болохыг мөн мэдэрчээ.

Анх гурван хүнтэйгээр ажлаа эхлүүлж байсан бол одоо 17-лаа болж, орон тоогоо нэмжээ. Тэдгээрийн ихэнх нь галт тэрэг хөдөлсөн мөчөөс огт буулгүй яваа ажээ.

Хөрсөө хаана тариалдаг вэ?

"Үржих үр" ХХК Булган аймагт 10 га талбайтай. Хөрс сайтай аймаг тул зүлгээ тус аймагт тариалж буй хэмээн Б.Батбилэг онцолсон юм. Байнга ургац аваад байвал тухайн газар үржил шимгүй болох тул үржил шимээр хангаж, хэсэг хугацаанд амраадаг гэнэ.

Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө хөрс тариалах талбайнхаа ойролцоо

  • Гүний худаг
  • Нөөцийн сав
  • Ажилчдын байрлаж ажиллах байр
  • Цахилгаан
  • Усалгааны системийг шийдвэрлэсэн байна.

Тэгээд талбайнхаа чулуу, үндэстнүүдийг нүцгэн гараараа түүж, хөрсөө бэлтгэж байсан түүхтэй аж.

Амьд зүлэг захиалагчдын гар дээр очихын өмнө юу, юу туулдаг вэ?

НЭГ. Хөрсөө бэлтгэнэ.

Үндэс, чулуунуудыг түүж авна.

ХОЁР. Үр цацна.

Тус компани Канад олон наст үр сонгож, тариалдаг. Нэг наст зүлгийн үрээр тариалах юм бол дараа жил нь ургадаггүй.

Анхаарах нь: Дурын үрээ сонгож аваад тарьж болохгүй. Хөрсөө хуулаад авахад бутраад уначихдаг гэнэ.

ГУРАВ: Арчилгаа хийнэ.

Өдөр болгон усална. Бороо орсон өдөр усалгаагаа багасгана. Хэт хурц нар гарч байгаа өдөр хоёр ч удаа усална. Тэгээд бордоно, тайралт хийнэ. Жигд таван сантиметр байлгана. Хэт өндөр ургуулж болохгүй. Дээрээс нь тайрна. Тайралт хийх тусам өтгөрөөд, зөөлрөөд улам гоё болдог.

ДӨРӨВ: Зүлгээ хуулна.

Зориулалтын техникээр хуулна.

Хэдэн сар тарьж байж захиалагчдын гарт очдог вэ?

Бүтэн жил ургуулдаг. Зургадугаар сард тарьсан байлаа гэхэд хайрлаж, хамгаалж, өвөл, хавартай "уулзуулдаг". Булган аймагт талбай дээр ажилладаг дөрвөн хүн усалгаа, ургалт гээд үйлдвэрлэлийн бүх процессыг бүрэн хариуцдаг. Харин Улаанбаатар хотод байх тус компанийн үлдсэн ажилчид хөрсийг нь бэлтгэн, зүлгээ суулгаж өгдөг гэнэ. Мөн захиалагч нартаа заавар, зөвлөгөө өгдөг байна.

Ийнхүү бүтэн жил "хайраар" усалж ургуулсан зүлгээ метр квадратыг нь 25 мянга мянгаар борлуулж байна. Энэ үнээ 2016 оноос хойш тогтмол барьж буй аж.

Захиалгын эл үнэндээ тээвэрлэлтийн зардал багтсан юм байна шүү.

Захиалга яаж авдаг вэ?

Ашиглалтад орох хотхонууд мөн албан байгууллагууд урьдчилаад жилийн өмнө гэрээгээ хийчихдэг. Хэрэв тус компанид нөөц байгаа тохиолдолд захиалгаа долоо хоногийг өмнө өгөхөд л болох аж.

Төлбөрийн тэдэн хувийг өгсөн байх ёстой хэмээн шаарддаггүй. Гэхдээ заавал урьдчилгаа авч, баталгаажуулж байж захиалга авдаг аж. Зүлэг авч буй хүн бүхэнд заавар, зөвлөгөөний карт гэж өгдөг. Тус заавар зөвлөгөөний дагуу арчлаад байх юм бол зүлэг хэдэн ч жил амьдарна.

Одоогийн байдлаар наймдугаар сар хүртэл нөөцгүй болсон гэнэ.

Шантраад боссон түүх

Шантрах үе зөндөө. Бүр больчихдог ч юм билүү гэж бодож байжээ.

Монголын намар, өвөл, хавар. Маш хуурай улирлууд. 2018-2019 онд шилжих өвөл ямар ч цас ороогүй. Тэр утгаараа өвөл зүлгийн үндэс хатаад дараа жил нь ургалт муутай болсон. Үүнээс үүдээд тухайн жил хүмүүст "муу луйварчин" гэж загнуулаад л. Тэгээд баахан үнэгүй зардал гаргаж бүгдийг нь сэргээж өгчээ. Харин тухайн үед Б.Батбилэгт хүмүүст хараалгаж, ингэж зовж байхаар болиод өөр юм хийдэг юм билүү гэх бодол хүчтэй төрсөн байна.

Энэ бодлын араас залгуулаад "Өөр юм хийхээр бол ахиад л шинээр эхэлнэ. Шинээр эхлээд шантарвал дахиад л шинээр эхэлнэ. Түүний оронд ахиад нэг алхам зориглоод үзье" гэх бодлын үрээр тархи нь тэжээгджээ. Тал талаас зээл нь нэхэгдэж, техникүүд нь эвдэрлээ гэхэд засаж чадахгүй байдалд хүрч, ажилчдынхаа цалинг тавих гээд бэрхшээлүүдтэй нүүр тулж, болчихдог ч юм билүү гэж бодсон ч босож ирээд хийсэн. Тэд одоо “Алдаагүй, оносон” хэмээн нүүр бардам ярьж зогсоно.

“Эхлэхэд болно. Сурахад болно” хэмээх амьдралын уриа үгтэйгээ 2019 онд мөн учирчээ. Тэгэхэд гурван настай хүүдээ “Чи ямар лаг юм бэ” гэж хэлэхэд хүү нь “Би лаг бишээ. Сурахад л болно” гэж хариулж байсан аж. Энэ үг бэрхшээлийг даван туулах хүч өгч байсан тухай мөн тэд онцолж байна.

Муриулсан түүх:

Захиалга өгчхөөд бүтээгдэхүүн бэлэн болсны дараа цуцалж, бизнес эрхлэгчдэд хохирол учруулдаг хэвээр.

  • “Яаралтай 3000 м.кв зүлэг авъя” гэсэн захиалгын дагуу 1000 гаруй м.кв зүлэг бэлдэж бэлдэж байтал “болчихлоо” гэжээ. Бизнес дөнгөж эхэлж байсан үе тул бэлдсэн зүлгээ яг яахаа мэдэхгүй, борлуулж чадахгүй, хямдруулж байжээ.
  • 100 м.кв зүлэг захиалчхаад “Мөнгийг нь одоохон шилжүүллээ” гээд байхаар нь итгээд зүлгээ хот руу ачуулаад аваад иртэл мурьжээ. Бүр ажилтандаа томилолтын мөнгийг нь өгөөд унаанд суулгаад явуулчихсан байснаа замын дундаас буцааж байсан гэнэ.
  • Мөн зарим нэг айлууд, хотхонууд урьдчилгаагаа өгч, талбай дээрээ зүлгээ суулгуулаад мөнгөө өгөөгүй аж. Байгуулсан гэрээ байгаа ч өгчих байх гэх итгэлээр цагдаад хандахгүй хүн чанарын шүүх дээр хүлээгээд суугаа бололтой.

Өөр нэгэн түүх: Захиалгаа хот руу оруулж ирэхэд хүртэл хүндрэлтэй нүүр тулж байжээ. Хуйлмал зүлгийг нь хот руу оруулахгүй, машиныг нь 2-3 хоног саатуулж байсан тохиолдол байдаг аж. Байгалийн зүлэг хуулаад аваад ирлээ гэж бухимдаад шүүхэд өгнө гэх хүнтэй хүртэл таарч байжээ.

Захиалсан зүлгээ өвөл нь хуйлж хураагаад, хавар нь гаргаад тавьж болох уу?

Сонирхоод ийм асуулт асууж орхив. Хоёр долоо хоног усалгаа сайн хийчихсэн бол зүлэг хөрснөөсөө ургасан юм шиг нутагшчихдаг аж. Ингэж нутагшсан зүлгийг хэдэн сар, жилийн дараа хуулж аваад хадгална, өөр тийш нь нүүлгэнэ гэдэг боломжгүй. Болох нь болох ч техникийн тусламжтайгаа хуулна. Зардал их гарна. Тиймээс ногоон болгосон бол тэр газраа бэлэг болгоод үлдээх ёстойг Б.Батбилэг зөвлөж байна.

Тэрбээр “Манайх зүлэг, мод, тохижилтыг  иж бүрнээр нь хийгээд явж байгаа давуу талтай компани. Үүнийгээ улам төгөлдөржүүлж, Монголдоо төдийгүй дэлхийд ч тэр "Үржих үр" компани гэж яригдахыг хүсэж байна. Түүний төлөө л ажиллаж байна. Баяжихын төлөө биш, чанаржуулахын төлөө л” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-11 08:37

Хөөх, юун гоё юм бэ. Хөдөлмөрч юм аа

Зочин
Зочин
2022-05-11 09:09

Захи####ж болохуу хувь хүн

Зочин
Зочин
2022-05-11 09:09

Энэ бизнесийг төр дэмжээсэй

Монгол ард
Монгол ард
2022-05-11 09:10

Мундаг юмаа

Зочин
Зочин
2022-05-11 09:27

Yostoi goy

Зочин
Зочин
2022-05-11 09:32

Mongolchuud chadaj baina shdee

Зочин
Зочин
2022-05-11 09:36

Unheer mundag yumaa lager deeree eniig hiivel alahnee

Зочин
Зочин
2022-05-11 09:40

Goy yuma

Зочин
Зочин
2022-05-11 12:28

Яанаа өрөвдөж байна. Төрөөс огт дэмжихгүй дээ. Мөнгө идэхэд хиймэл зүлэг авна гээд мөнгө тавьсан байна лээ

Зэлмэ
Зэлмэ
2022-05-11 16:29

Хайран газрыг хөрсгүй болгож байг####ь доройтуулах юм, газраа бэлдээд зүлгээ үрээр нь тарь л даа хаана ч ургана.Хөрстэй нь хуулсаар газрыг хөрсгүй болгож бна .Мөнгө л олж байв#### хамаагүй юу?

Зочин
Зочин
2022-05-12 16:28
Reply to  Зэлмэ

Jaahan yum oilgoj bichildeee

Зочин
Зочин
2022-05-12 15:33
Reply to  Зэлмэ

тэнэг хүүр вэ?

Зочин
Зочин
2022-05-11 17:57

Бахархмаар үйлс байна, та бүхэнд амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-05-12 16:28

Hariutslagatai chanartai setgeltei hamt olon shuu ta buhendee amjilt husii

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x