НИЙГЭМ

"Starlink" сүлжээндээ нэгтгэхээр Элон Маск Монголд компаниа байгуулжээ

Элон Маскийн "Starlink" компани Монголд салбараа нээжээ.

"Старлинк сервисес Монголиа" ХХК хэмээх гадаадын шууд хөрөнгө оруулалттай тус компани гуравдугаар сарын 21-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эцсийн өмчлөгчөөр Элон Маскийн нэр бичигджээ.

Тэгвэл, "Starlink" компани нь сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудаар дэлхийн өнцөг булан бүрд интернет сүлжээ хүргэх төслийг эхлүүлж, эхнээсээ амжилтад хүрээд байгаа юм. Зорилго нь дэлхийн бүх улсыг хиймэл дагуулаар "Starlink"-ийн интернет сүлжээтэй холбох. Энэ хүрээнд одоогоор 32 улс тус сүлжээнд холбогдсон ба энэ хүрээнд 2200 хиймэл дагуул сансарт хөөрөөд байна.

Иймд дэлхийн бүх улс орныг холбох зорилгын хүрээнд Элон Маск "Starlink"-ийн салбараа Монголд байгуулжээ. Улмаар ойрын хугацаанд тус интернет сүлжээнд манай улс холбогдох боломжтой болох нь ойлгогдож байна.

"Starlink"-ийн тухай нэмэлт мэдээлэл:

“We Are Social” байгууллагын мэдээлснээр, 2022 оны эхээр дэлхий дээр ойролцоогоор таван тэрбум хүн интернетэд холбогдсон гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь дэлхийн хүн амын 38 орчим хувь нь ямар нэгэн байдлаар интернетэд нэвтрэх эрхгүй гэсэн үг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ үзүүлэлт буурч, интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа ч гэлээ жилд 3-4 орчим хувиар бас буурч байгаа аж.

Энэ хурдаар явбал дэлхийн оршин суугч бүр 12-15 жилийн дараачаас л интернетээс бүх мэдээллээ авах боломж бүрдэнэ. Мөн шинээр дижиталжсан бүс нутгуудын холболтын хурд ч одоогийн дундаж үзүүлэлтээс давах юм байна. Гэсэн ч, Илон Маск дэлхийн хүн амд тулгарсан эл асуудлыг шийдэхэд гар бие оролцож, 2015 онд “SpaceX” компанийнхаа нэг салбар дээр суурилсан “Starlink” төслийг эхлүүлсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-11 09:55

Энэ бол монголчуудыг үзэл бодлоор хагр�##�дуулах л зүйл.

Холбоотой мэдээ

Back to top button