УЛС ТӨР

Х.Баттулгын үзэл санааны зөрүү: Барууны намын дарга болсон ч Оросын талыг дэмжигч

Өнгөрөгч амралтын өдөр "Өнө мөнхийн хороо" нэртэй парад зохион байгуулж, нийгэмд талцсан байр суурь бий болсон. Тус парад тавдугаар сарын 9-ний Ялалтын баярыг угтсан бөгөөд ОХУ-ыг дэмжсэн агуулгатай байв. Жуковын талбайд зохион байгуулсан эл парадын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов тайзан дээр гарч, үг хэлсэн нь анхаарал татсан.

Харин үүний маргааш, тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Өнөөгийн геополитикийн нөхцөл байдал ихээхэн эвгүй, дотооддоо либералистууд нь Оросыг муулж, зүүнтнүүд магтаж, талцан хуваагдаж буй. Ийм үед МАН-ынхан болоод эрх баригчид төвийг сахисан байр суурь илэрхийлж, Орос-Украины асуудалд ямар нэг талд илтэд орохгүй байгаа. Харин АН-ынхан үзэл баримтлалын хувьд Украины талыг дэмжиж, ОХУ-ыг хэд хэдэн удаа буруутган, жагсаал хүртэл хийгээд амжсан.

Ардчиллын алтан хараацайнуудын нэг Э.Бат-Үүл хорих ангиас суллагдсаныхаа дараа нэгэнтээ Х.Баттулгыг "Оросын хүн, Монголыг Азийн Беларусь болгох гэж байна" хэмээн Төрийн ордноос мэдээлэл хийсэн нь анхаарал татсан. Харин өдгөө хуулийн өмнө хүчинтэй эсэх нь тодорхойгүй сонгуульд ялалт байгуулж, АН-ын даргаар сонгогдоод буй Х.Баттулга Ялалтын баяраар Оросын талыг дэмжсэн Монголын цор ганц улс төрч болов, дэгсдүүлж хэлэхэд.

Уг нь тэр АН-ынх гэдэг утгаараа барууны үзэл баримтлалтай, үүгээрээ Украины талыг дэмжих үндэслэлтэй юм. Гэвч илтэд ийн Оросыг дэмжсэн нь "Монголын эрх ашгийг оросуудад зарна" гэх түүний нэр холбогддог яриаг сануулах шиг болов.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баттулгаас өөр хүн ингэж чадахгүй. Чадахгүй гэдэг нь үүнээс өөр мунхаг хорлонтой хүн ховор.

Зочин
Зочин

Аль талыг баримтлагч нтр гэсэн байлдаан кино үзэгч хүүхэд шиг юм ярьцгаах хэрэггүй. Гол нь тухайн цаг үeд Монгол улсад аль нь ашигтай вэ гэдэг л чухал. Яг одоо бол Монгол төвийг сахиад чимээгүй л байх нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button