ОУВС "Хөгжлийн банкийг татан буулгах хэрэгтэй" гэсэн зөвлөмж өгчээ
Өнөөдөр /2022.05.11/ хуваарь ёсоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Энэ үеэр тэрбээр, "Саяхан ирсэн ОУВС-ийн багийнхны манайд өгсөн дүгнэлтүүд дотор Хөгжлийн банкны асуудал бий. "Монгол Улсын Засгийн газар ийм хэмжээнд Хөгжлийн банкаа авч явбал бараг татан буулгасан нь дээр дээ" гэсэн зөвлөмж өгсөн. Одооны балансыг харвал ийм зөвлөмж өгөхөөс өөр аргагүй. Харин үүнийг деполт болгох, Засгийн газар луу халдварлуулахгүй байх хэмжээнд өнөөдрийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ чиглэнэ.
Нэгэнт ОУВС ингэж хэлж байна гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд ийм мессежүүд очиж байгаа гэсэн үг. Тиймээс чанаргүй зээлээ төлүүлж, хэвийн хэмжээнд оруулж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Өрний гуравны нэгийг төлүүлээд байна" хэмээн ярилаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arai arai
hogiin heden humuusees bolj eh ornii ner hund gej buur avah yumgui chi
buur eh oronoo ichih nuurgui bolgoj bainaa
butsaagad saaral jagsaaltand oroh yum bol hen hariutslaga huleeh yum be
Аргагүй дээ дарга нар нь хулгай хийгээд байхаар
Янкын боол ОУВС
Харин энэ удаа яг үнэн зөв дүгнэлт өгчээ. Төрийн дарга нар нэгдэн нийлж гаднаас зээл авч өөртөө зориулж байгуулсан банк. Цаашид оршин тогтнох ямар ч боломжгүй.