Г.Ёндон: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцэд өөрчлөлт оруулна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг сайд нар танилцуулав.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олголоо. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үүнд, үндэсний баялагийн тухай концевцыг тусгасан. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялагийн сангийн зарчим, бодлого, төлөвлөлтийг тусгасан. Энэ хуулийг 2020 оны Монгол Улсын Засгийн газрын XX тогтоолд тусгасан хөгжлийн олон хуримтлалын бодлоготой байна гэсэнтэй нийцүүлсэн.
Суурь зарчим уялдуулан үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулсан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2020 оны Монгол УИХ-ын хоёрдугаар тогтоолд хуримтлалын болон хөгжлийн сантай байна гэж тусгасан. Үүний дагуу өнөөдрийн хуулийг өргөн барьсан. Хууль өргөн барьсантай холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Томоохон компаниуд дотроо группчилсэн байдлаар явдаг. Үүний дагуу Эрдэнэс Монгол компани дээр группчилсэн байдлаар ажиллана” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил хувьцаа тараах уу.