УЛС ТӨР

Дэмий зүйл дэмий. Голч, нуруутай байцгаая, АХ НАР АА

Өчигдөр /2022.05.11/ иргэдийн нэг хэсэг нь үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэн орилов. Харин нөгөө хэсэг нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй нэгэн рүүгээ гурил цацаж тоглов.

Нэг ёсондоо ардчиллын буян заяа юм. Харь хоёр орны дайн дажны асуудлаас болж манайх шиг дотооддоо тэмцэлдэж, хагаран бутарч байгаа нь хэд бол гэж бодохоос гайхмаар. Уг нь бидэнд ОХУ, Украин гэж ДАЛДАЙХ шаардлагагүй. Тэр тусмаа нэгэн цаг үес улс орны хэмжээнд чухал байр суурь эзэлж явсан Ардчилсан намынхан.

Намын дотоод асуудал тогооноосоо хальж Орос-Украиныг дэмжсэн талцал болж хувирав бараг. Хэн нэгнийх нь талд орж, дэмжиж, үл дэмжиж байгаагаа илэрхийлэн дулдуйдах ёсгүй. Өөрсдийн тэмцэлээ улс орны нэр сүртэй холбох нь яавч эрүүл бус үзэгдэл.

Аливаад голч, нуруутай, буйр суурьтай байх хэмжээний ах нар гудамжинд гарч Орос-Украин гээд байгаа нь эцсийн эцэст эмгэнэлтэй. Дээл өмсөөд микрофон бариад орилсноороо, дээл өмсөөд бусад руу гурил цацсанаараа эх оронч болчихдоггүй билээ.

Дэмий зүйл дэмий. Улс орон, тусгаар тогтнолын сэдвээр оролдож талцаж, дэвэргэн хөөргөж байхаар нам тойрсон сэдвээ ярьж хэвтвэл яасан юм бэ.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эгэл
Эгэл

Гурил цацагчид санхүүжилт хаанаас авдгаа илчиллээ.

ЗочинЧ
ЗочинЧ

Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж л байг л дээ. Харин дунд нь үймээн самуун үүсгэх нь буруу. Сэтгүүлч чи ч гэсэн таалагдахгүй бол жагсаж цуглаж болно шүү дээ.

gol
gol

Зөв шүү намынхаа асуудлыг шийдчихээд томорцгоо

Зочин
Зочин

Дайныг эсэргүүцэж бна...путлерын түрэмгийлэлийг эсэргүүцэж бна

Зочин
Зочин

АН ынхан гээд бүх ГИШҮҮДИЙГ хамруулж халдаах гэсний хэрэггүй дээ.БАТТУЛГАд санал өгчихсөн чинь Бат үүл , Эрдэнэ , Сосорбарам нар биднийгээ бас ОРОСын ороолон гээд цоллох болов. Гадны улсуудыг дагаж далчигнах шаардлага бидэнд байхгүй .Харин ч дайн дажингүй байя ,Украйн шиг болчихгүй юмсан гэж дотроо бодож улс орноо гэр орноо тохинуулчих юм сан гэж боддог жирийн гишүүдийг 2 тал руу бөмбөг шиг бүү өшиглө.Наад нөхөд чинь нэр устай хүмүүс Тэр нэр усаар нь дууд

Зочин
Зочин

Ард кинотеатрыг үнэгүй авсан хулгайч

Өөрөөр сэтгэе
Өөрөөр сэтгэе

АН-ын гэх энэ хэдэн үл бүтэх этгээд Монгол-Оросын харьцааг хэний захиалгаар муутгах гээд байна вэ?
Эрх баригч төрийн 3 өндөрлөг юу хүлээж дуугүй сууна вэ?

Холбоотой мэдээ

Back to top button