НИЙГЭМ
ТОДРУУЛГА: Д.Сосорбарам руу цацсан зүйлийн шинжилгээний хариу гараагүй байна

Өчигдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нар "Монголоо Беларусь болгохгүй" жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр түүн рүү иргэн Х.Бээжин цагаан өнгийн нунтаг бодис цацсан бөгөөд иргэд гурил хэмээж буй.
Харин ойр орчимд байсан хүмүүсийн арьс загатнаж, улайсан гэх мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөн. Иймд нунтаг зүйл гурил мөн байсан эсэхийг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний төвд дээжийг хүргүүлсэн. Мөн эл хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл, тус нунтгийг шавжны хор байсан гэх мэдээллүүд хөвөрч байгаа тул ЦЕГ-аас тодруулга авлаа. Ингэхэд "Шинжилгээний хариу гараагүй байна. 2-3 хонож байж гарна" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард кинотеатрыг ард түмэнд буцааж өг
БУЦААД ОРОСЫН КОЛОНИ БОЛЬЕОО ГЭНЭ ҮҮ УЛААН ТАХАЛААР ҮХМЭР ЧИНЬ АЙН ОРОС ВИЗГҮЙ Ш ДЭЭ �######�ААЧЭЭ
ард кино театраа үнэгүй хувьчилж авчаад ичээч
УДААН ҮЙЛЧИЛДЭГ ХОР ЦАЦСАН БАЙХ БИЙ ДЭЭ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Энэ нэг нэргүй намынхан гээд байгаа хэдэн нөхөд их л сүр бадруулж байх юмаа одоо тэр зүйл нь гурилаараа батлагдаад гараад ирвэл бас л шүүх шинжилгээнийхэн хуйв�##�длаа гэж шаана бидэ