
Дарга нарын дунд элдэв судалгаа хийлгэдэг “мода” дэлгэрч хэсэгтээ тренд болсон. ЗГХЭГ, НЗДТГ, ХХЗХ зэрэг төрийн байгууллагууд иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа, аз жаргалын индексийг тодорхойлно хэмээн 300 сая төгрөг зарж судалгаа хийлгэдэг. Үүнд нь олон нийт бухимдалтай хандаж байсан билээ.
Тэгвэл төсвийн мөнгөөр элдэв судалгаа хийлгэдэг тренд хөдөө орон нутагт халдварлаж эхэлжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн удирдлагууд өөрийнхөө хэрхэн авлига авч байгааг судлуулахаар нэгэн ашгийн төлөө компанитай гэрээ байгуулсан байна. Ажил хийлгэх гэрээний дүн 14 сая төгрөг. Энэ мөнгөөр авлигын судалгаа хийлгэж буй бөгөөд гэрээнд аймгийн Засаг дарга Ц.Амартөгс гарын үсэг зуржээ.
Хамгийн гол нь энэ судалгааг өөрсдийнх нь хамаарал бүхий, нэг ч судалгаа хийж үзээгүй, статистик гадарлах үгүй нөхөд хийж байгаа гэх хардлага явж буй.
Хэрэв хамаарал бүхий хүмүүсээрээ хийлгэж буй бол судалгааны хариу үнэн зөв гарах уу.


Б.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.