УЛС ТӨР

"Хотын хоёр орлогчийн нэрийг МАН дотооддоо тохироогүй байна"

Хотын дарга Д.Сумъяабазар төсвийн хэмнэлтийн хууль батлагдсантай холбогдуулан, зургаан орлогч даргаа чөлөөлөх захирамж /2022.05.24/ гаргасан. Хэмнэлтийн хуулиар хотын даргыг хоёр орлогчтой байх зохицуулалт хийгдсэн юм.

Энэ дагуу Д.Сумъяабазар шинээр хоёр орлогч томилно. Тэрбээр зургаан орлогчоо чөлөөлсөн нь шинээр бүтцийн өөрчлөлт хийж байж, шинэ томилгоо хийх чиг барьсан гэж харагдаж буй.

Эрх баригч нам орон нутгийн сонгуулийн дараа хотын зургаан орлогчийг томилохдоо Нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар нэрсийг нь оруулж, батламжилж байсан.

Энэ удаагийн томилгоог явуулахдаа хотын дарга Д.Сумъяабазар өөрийн удирддаг Нийслэлийн МАн-ын хороонд нэрсээ оруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх зарчмаар явагдахаар буй.

МАН дотор Нийслэлийн орлогчдоос:

  • Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
  • Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг албан тушаалд нь авч үлдэх тохироо хийгдсэн гэгдэж байсан ч чөлөөлөгдсөн.

Тэгэхээр энэ удаа шинээр томилогдох хоёр орлогч нь өмнөх зургаагаас сонгогдохгүй гэсэн чигтэй байна. Одоогоор Нийслэлийн МАН-ын хороо болон Д.Сумъяабазарт хэн хэнийг хотын орлогчоор томилох чиглэл төв МАН-аас ирээгүй байгаа гэх мэдээлэл байна.

Хөшигний ард яригдаж буйгаар хотын дарга Д.Сумъяабазар, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын санал өндөр нөлөөлөл үзүүлэхээр байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ талаарх өмнөх агуулга:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 11:58

Ер нь ####иваа даргын сууд####д эрх баригч нам хүнээ тавьдаг бичигдээгүй хуультай болохоор МАН хэн нэгнийг тавих л бх Хаа очиж МАН з####уужиж чадсан харагдаад бгаа

Зочин
Зочин
2022-05-26 11:58

Худлаа сууд#### бөглөгсөгчидөөөр яааадийн тэр тусмаа тархи нь дүнхүү гаруудаар юм хийх бол х####ах л хэрэгтэй

Зочин
Зочин
2022-05-26 11:58

ажлын бүтээмжийг нь харж хэн нэг нь сонгогдох л байх Эсвэл шинэ хүн тавигдв#### эрч хүчтэй бүтээмж сайтай ч байхюм болов уу

Зочин
Зочин
2022-05-26 11:59

Зөв шүү, шаардлагагүй орон тоо байх хэрэггүй. Өөрсдөөсөө эхлэж хэмнэж байгаа нь сайн хэрэг

Зочин
Зочин
2022-05-26 22:39

Суганы үс ########ний ####чуураа тавих гээд л. Энэ нам ч улсын эрх ашиг гэхээс илүү амин хувиа

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x