УЛС ТӨР

Д.Сумъяабазар зургаан орлогчоо ЧӨЛӨӨЛЖ, хоёрыг нь ШИНЭЭР томилох захирамж гаргажээ

Төсвийн тодотголоор хотын дарга Д.Сумъяабазар зургаан орлогчийнхоо дөрвийг явуулж, хоёрыг нь авч үлдэх үүрэг хүлээсэн. Уг хууль Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэгдсэн тул албан ёсоор хэрэгжиж эхэлсэн гэсэн үг юм.

Энэ дагуу хотын дарга Д.Сумъяабазар,

  • Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,
  • Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва,
  • Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн,
  • Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
  • Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
  • Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр /2022.05.24/ гаргажээ.

Хотын зургаан орлогчийг орон нутгийн сонгуулийн дараа томилохдоо Нийслэлийн МАН-ын хорооноос нэрийг нь оруулж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж байв. Харин чөлөөлөхдөө шууд хотын даргын захирамжаар албажуулж байгаа аж.

Ингэснээр хотын дарга Д.Сумъяабазар хоёр орлогчоо шинээр томилох нөхцөл байдал үүссэн байна. Улстөрийн хүрээнд З.Төмөртөөмөө, Ж.Сандагсүрэн нар орлогчоор үлдэхээр яригдаж байсан ч нэг дор бүгдийг нь чөлөөлөх захирамж гаргасан нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-25 08:16

Онц

Зочин
Зочин
2022-05-25 08:55

Аливаа юм элбэг байх тусмаа л ажил цулгардаг 6 орлогч байлаа гээд ажиллаа хийж чадаж бна уу, Тэд хийж бүтээсэн зүйл бна уу гэх утга сонин

Зочин
Зочин
2022-05-25 09:02

М.Энхболдын үеэс нэг ийм муу зaль хэрэглэж ирсэн байдаг. Хэл ам гарахаар орлогч нараа хaлаад намдахаар буцаагаад ажилд авдаг. Тэр л аргаар явна биз. Энэ муу тэнэг бөхөд ямар юмыг шинээр сэдэх ухаан, тархи байх биш.

Зочин
Зочин
2022-05-25 09:11

Ene 4 tsunh barigch bas neg gazar ochij shawar haana bhda

Зочин
Зочин
2022-05-25 09:20

Нэг л их олон цүнх баригч нар. Тэдний мэдлэг оюун ухаан хэзээ ч хөгжөөгүй унтаа ингээд бодохоор л аймаар????????????

зочин
зочин
2022-05-25 09:52

МАШ ЗӨВ ОДОО ДҮҮРГҮҮДИЙН ДАРГА НАР ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ!!!!!!ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ИХ ГАРГАЛАГ ШҮҮ !!!

Шударга иргэн
Шударга иргэн
2022-05-25 12:01

За нэрээ дэвшүүлж бно шүү

Холбоотой мэдээ

Back to top button