Нийгмийн

Дуучин О.Анхбаяр, Б.Анхбаяр нар хоригдол эмэгтэйчүүдтэй уулзжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулгаас 407 дугаар хорих ангийн хүмүүжигч эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, тус чуулгын дарга хурандаа, дуучин Б.Анхбаяр /A COOL/, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр Наробанчин гэгээн, МУГЖ С.Жавхлан нар оролцлоо.

Эмэгтэй хүмүүжигчдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Учир нь ял эдэлж буй хугацаандаа урлаг, соёл хүмүүжлийн арга хэмжээгээр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө гэм бурууг ойлгох, ухаарах, өөрийгөө дайчлах урам зоригийг төрүүлэх чухал ач холбогдолтой гэж үзжээ.


Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зbujinочин
Зbujinочин
2022-06-23 04:28

Swtgeliig l sergeej bga yum bish u , gemee oilgog ch geh shig , hun biz dee ene humuus.

Холбоотой мэдээ

Back to top button