Нийгмийн

"Наадмаас өмнө иргэдийг Баянчандманийн төвөөр явуулж, хучилт хийнэ"

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр, ард түмний дунд хүлээлт үүсгэж, асуудал болсоор буй Дарханы замын ажлын явцын талаар хэлэхдээ "Замын ажлын явц муугүй байна. Иргэд Улаанбаатараас гараад Баянчандмань сумын түр зам муу байна гэж байгаа. Улсын баярын өмнө Торлогтын даваагаар иргэдийг давуулахгүйгээр Баянчандманийн төвөөр явуулж, хучилт хийнэ. Баруунхарааг тойрч байгаа түр зам төвөгтэй байна. Баруунхараагийн гүүрний наад талаас эхлээд сэтэрхий хөтлөөр даваад уруудах хүртэлх замыг наадмын өмнө хатуу хучилттай болгоно" гэж хэллээ.

Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button