Нийгмийн

Ж.Мөнхсолонго: Цэргийн ангийн унтлагын хэсгийн хоёр камер засвартай байсан

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч ходоод нь хагарч амиа насаа алдсан. Эл асуудлаар Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго, ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээлэл өглөө.

Хурандаа Р.Чингис “Хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Зургаадугаар сарын 15-нд тангараг өргөх ажиллагаа болж, ар гэр нь ирсэн. Үүнээс хойш харамсалтай явдал болж талийгаач Н-ийн гэр бүл надтай уулзсан. Бид харамсал илэрхийлж, бүх талын туслалцаа үзүүлж байгаа. Мөн хуулийн байгууллага шалгах нь зүйтэй гэж хэргийг хариуцсан хэсэгт хандсан. Ар гэр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Ажиллагаа явуулсан.

Хурандаа Ж.Мөнхсолонго: Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэгдүгээр ээлжээр Сонгинохайрхан дүүргээс татагдаж ирсэн байлдагч байсан. Эмгэнэлт үйл явдал боллоо. Тухайн байлдагч тавдугаар сарын 10-наас эхлээд цэргийн анхан шатны сургалт явагдаж зургаадугаар сарын 15-нд тангараг өргөсний оройноос биеийн байдал муудсан. Амин үзүүлэлтүүд хэвийн, тодорхой шинж тэмдэгтэй байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Маргааш нь артерийн даралт доголдсон учраас эмнэлэг дуудаж цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа амиа алдсан. Бид хөдөөлүүлэх үйл ажиллагаа хүртэл гэр бүлтэй нь хамт байсан. Ангиас нь өнөөдөр оршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэж дуусгаад сая ирлээ.  Гэр бүлд нь дахин гүн эмгэнэл илэрхийлье.

Дэд хурандаа Б.Баатархүү: Бид өнөөдөр энд өөрсдийн хэмжээнд хэлж болох мэдээллийг өгч байна. Байлдагч нас бараад монгол уламжлалаар оршуулах хүртэл мэдээлэл өгөөгүй. Өнөөдөр ангиас нь сүүлчийн замд нь үдлээ. АТГ руу энэ хэргийг харьяалал тогтоохоор шилжүүлж, холбогдох мэдээлэл, баримтыг мөрдөн шалгах байгууллагад хүргэж байгаа.

Д.Манлайбаатар: Дотоод үйл ажиллагаатай холбоотой албаны шалгалт хийж байна. Байлдагч албанд ирсэн хугацаандаа ямархуу байсан, эмнэлзүйн асуудал ямар байсан, дарамт шахалт ирж байсан эсэхийг шалгаж байна. Цэргийн байранд байгаа камерийн сүүлийн 14 хоногийн бичлэг дээр ажиллагаа явуулж байна. Өнөөдөр бид энд хэн нэгнийг зөвтгөх, буруутгах боломжгүй. Холбогдох бүх шалгалт, ажиллагаа дуусахад тодорхой болно.

Тухайн үед ангийн эмч эзгүй байсан, ар гэрийнхэн нь танилцахад камерууд ажиллахгүй байсан, ходоод яагаад хагарсан зэрэг сэтгүүлчдийн асуултад ангийн захирагч Ж.Мөнхсолонго “Ээлжийн сувилагч ЭМТ-ийн даргаас утсаар зөвлөгөө авч ажилласан. Эмч тэр өдөр долдугаар сарын 10-ны ёслолын парадад оролцох гээд бэлтгэлтэй байсан. Тухайн үед амин үзүүлэлт хэвийн байгаад байсан. Ходоодны тухай би эмнэлгийн хүн биш учраас мэдэхгүй. Надад эмнэлэг хордлогын шинж чанартай байсан учраас шаардлагатай арга хэмжээг авсан гэж хэлсэн. Ангийн камерийн тоо нууцтай холбоотой. Ил орчинд 18 камер бий. Унтлагын хэсгийн хоёр камер ажиллаагүй, засвартай байсан.” гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 18:32

Ходоодоо хагарт�##� хоол иднэ гэж бх уу Их идсэн үед нь зодсон бна

Зочин
Зочин
2022-06-22 19:08

цэргүүд одоо хэлж чадахгүй х�##�агдсан хойно нь байцаав�##� юм хэлж магадгүй дээ

Зочин
Зочин
2022-06-23 07:24

Та нар �######�аачээ хэдэн хүний амины үнэтэй сууд�##� вэ . Ээжүүд хэцүү бна

mgl hyn
mgl hyn
2022-06-23 08:06

baliar yumnuud, zaswartai bsn genee paah ichij yh, ajilaa zuv hiigeech

Зочин
Зочин
2022-06-23 10:26

Новш юмаа

Холбоотой мэдээ

Back to top button