НийгмийнНИЙГЭМ

Б.Бадамцэцэг: Нэртэйгээр нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрүүлбэл устгах хууль гаргачхаач

Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Охин, бид хоёр виз гарсан. Миний нэг талын сүүж бараг байхгүй. Би сүүжээ авч нөхүүлсэн. Хазганаж явдаг ээж. Гэтэл ханийг минь БНСУ-д “харлаж” байсан гээд виз гаргаагүй. Гэтэл манай нөхөр тийм асуудал гаргаж байгаагүй. Манайх нэг дэх өдрийн нислэгийн тасалбартай. Үүний улмаас би хөгжлийн бэрхшээлтэй ганцаараа явах болчихлоо. Ингээд явж буй ээжид ямар асуудал тулгарч буйг хэн ч мэдэхгүй, ямар бодлого, дэмжлэг байхгүй.

Ингэж байхаар нэртэйгээр нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд мэндэлвэл устгана” гээд хууль гаргачихаач. Улаан цайм. Монгол Улс намайг найман сар зовоолоо. Өнөөдөр Монголд эм, тоног төхөөрөмж алга. Эх нь зүтгээд байхад ингэж байгаа юм бэ. Гэтэл яагаад эцгийг нь “харласан” гэж худлаа шалтаглаад явуулахгүй байгаа юм бэ.

Ээжүүд жагсахаар аар, саархан арга хэмжээ авсан болоод л өнгөрдөг. Ээжүүдээр битгий шоуд. Би үхмээр байна. Монголд ингэж амьдармааргүй байна. Та нар, миний ээж, аав тэмцээгүйгээс ийм нийгэм бий боллоо. Яагаад төр, засаг ийм дүлий байгаа юм бэ. Яагаад эцэг, эхчүүд, иргэд бид хохироод үлдэх ёстой юм бэ” гэлээ.

Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэгтэй хийсэн ярилцагыг ЭНД дарж уншина уу.

Л.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 12:17

Бнсу-ын визний асууд�##�д монгол ямар хамаа байнаа. Виз олгоогүй ш�##�тгаанаа ер нь тухайн улс тайлбарлах ч шаардлага байхгүй

Зочин
Зочин
2022-06-23 18:59

Зөв сан�##� баына

Zochin
Zochin
2022-06-25 15:42

Tuhain asuudal bolgoniig shalgaad,unen bval yarij hootsoldood ogdog bguullaga bnu,gadaad hergiin yam,eruul mendiin yam geed...

Холбоотой мэдээ

Back to top button