Нийгмийн

Алга болсон 51 настай эрэгтэйг иргэний мэдээллийн дагуу Улиастайн гүүрний дэргэдээс олжээ

Зургаадугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 51 настай эрэгтэйг одоог хайж буй юм. Тухайн иргэн эл зургийн голд нь сууж буй цэнхэр дээлтэй нь юм. Тэрбээр тухайн өдрийн 19:30 цагийн үед Дарь-Эхийн эхний буудал орчмоос алга болсон байна. Алга болох үедээ гэртээ өмсөж байсан цагаан фудболк, эрээн даавуун өмд, гэрийн углааштай байсан.

Бид өчигдөр охинтой нь холбогдож тодруулга мэдээлэл авахад "10:00 цагийн үед нэг охин залгаад Ботаникийн "Цагдаа хотхон"-ы дараагийн буудал руу явж байна гэж хэлсэн" гэж байсан юм. Бид дөнгөж сая ахин холбогдож аав нь олдсон эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Дөнгөж сая /10:00 цагийн үед/ Улиастайд явж байна гээд нэг хүн видео дуудлагаар харууллаа. Аав мөн байсан. Нөгөө хүн нь яваад өгсөн. Бид одоо Улиастай руу явж байна" хэмээлээ.

Та бүхэн зураг дээрх 51 настай иргэнтэй таарах юм бол 88006925, 88434103 хоёр дугаар руу залгаж, мэдээлэл өгөөрэй.

НЭМЭЛТ: 11:08 цагт алга болоод байсан иргэний охин холбогдлоо. Тэрбээр иргэнээс ирсэн мэдээллийн дагуу Улайстайн гүүрний дэргэдээс аавыгаа олсон гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
цоодолсаа
цоодолсаа
2022-06-30 13:09

ашгүй дээ битгий тэнээд яваад байгаачээ

Bidon
Bidon
2022-06-30 13:53

Nogoon podvolktoi huuheniin bavya

Холбоотой мэдээ

Back to top button