Нийгмийн

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойд хортон шавж устгалын бодис цацна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж,ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.

Тодруулбал, долоодугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацах юм. Иймд тус хугацаанд дээрх газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
2022-07-04 09:04

Цагаа ч олох юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button