НИЙГЭМ

Л.Энх-Амгалан: Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд Баян-Өлгийн аймгийн иргэд заналхийлж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй юм. Үүнд Л.Энх-Амгалан сайд тайлбар өгчээ.

Тэрбээр "Надад нэг ч казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар нэгдүгээр ангиас заана гэдэг нь казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой.

Монгол Улсын иргэд монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа.

Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казах залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казах залуусын шинэ үе гарч ирэх цаг нь болсон" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button