
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгсөн. Үүний дагуу хотын захиргааныхан өнгөрсөн оны 12-р сарын 25-наас эхлэн нүүж эхэлсэн.
Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу, тэр дундаа Сүхбаатарын талбай тойроод авто замын түгжрэл үүсдэг. Түгжрэл нэмэгдүүлж буй нэг шалтгаанд төрийн захиргааны барилга, байгууламж нь хотын төвд, нэг дор төвлөрсөнтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс хотын захиргааг, тэр дундаа иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэсэн нь энэ юм.
Гэтэл түгжрэлээс сэргийлж төрийн үйлчилгээний байгууллагыг нүүлгэсэн гэх хэрнээ Хангарьд ордны суларсан байрыг бүр их ачаалалтай, олон нийт үйлчлүүлдэг Дээд шүүхэд өгөхөөр яриа хэлэлцээр хийж буй гэх мэдээллийг УДШ-ийн тамгын газрын дарга С.Заяадэлгэр төсвийн байнгын хорооны хурал дээр ирэх оны төсвийн танилцуулгын үеэрээ хэлж, ам алдсан юм. Харин Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар ам алдахгүй, нууцалж байх байсан. Иргэд сонсвол хэл амны нэмэр гэх утга бүхий зүйл яриад сууж байв.
Энэ тохироо хэдийгээр албан ёсоор шийдэгдээгүй байгаа ч ерөнхийдөө тохирч, Дээд шүүхийнхэн орохоор бэлтгэлээ хангаж, тус байранд засвар шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын зардлаа ч төсөвтөө суулгаж, танилцуулж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л тохироо, шийдвэр байна ш дээ
Naimaa jihshig, harluulj bichih geed yadtsan setguur-ch be? Turiin baiguullagaas turiin baiguullagadaa l shiljij bn shd. Uhsen atsnii chini tohiroo naimaa bdiin
Дээд шүүх ача�##��##� байхгүй битгий худ�##� бичиж бай хамгийн их ача�##��##� ол анхан шатны шүүхэд байдаг ямар ойлголтгүй байж худ�##� бичихээ болимоор юмаа
ЭНЭ ХҮН БАЙШИНГ ЯАЖ ШҮҮХЭД ӨГДӨГ ЮМ БОЛ ? ЗГ-ЫН ОРДОНЫГ ШҮҮХЭД ӨГӨХ ЮМСАН.
чингэлтэй дүүргийн шүүхийг нийслэл рүү оруулахгүй бол �######� эргэх зхйгүй шүүх юм билээ ёстой хэцүү газарт шүүгч нарийн бичгүүд банйа лээ тэр байшинг нурааж хүн явах зам болговол таарна аймаар газар шүү
Чингэлтэй дүүргийн шүүхийн шинээр баригдаж байсан Тасганы овооны барилгад Шүүхийн ерөнхий зөвлөл шинээр байгуулагдангуутаа түрэмгийлээд орчихсон юм. 10-аад хүний орон тоогоор ажлаа явуулж болж байсан ШЕЗ нь шинэ байранд оронгуутаа 100 хол давсан орон тоотоотой данхар бүтэц буй болж анхан шатны шүүхээ хэрэгтэй хэрэггүй мэдээлэл гаргаж өгөхийг шаардаж ажлын ача�##�лыг өсгөж суудаг болсон юм. Ц.Элбэгдоржийн шүүхийн шинэчлэлийг ингэж замрхуулсан юм даа.
сумт яармаг руу нүүсэн үү