ДЭЛХИЙ

Ганнам дүүрэгт үерт өртсөн машинуудын хохиролд 75 тэрбум вон төлнө

Солонгосын даатгалын компанийн эзэд үерт өртсөн Ferrari, Mercedes-Benz, Porsche зэргийн үнийг сонсоод шоконд орж байна.

Солонгост үерт өртсөн автомашинуудыг Gwacheon хотын “Seoul Grand Park”-т нэгтгэн хүлээн авч, даатгуулагч нарт хохирлыг барагдуулж байна.

Одоогийн байдлаар усанд автсан 9189 машин бүртгэгджээ. Эдгээр автомашиныг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дотоодын үйлдвэрийн автомашинуудын хохирол харьцангуй бага. Харин Ганнам дүүргийн хэт үнэтэй 3000 гаруй автомашины хохирлыг барагдуулахын тулд 75 тэрбум воны зардал нэгэнт гарах нь тодорхой болжээ. Энэ нь автомашины нийт нөхөн төлбөрийн 59 хувийг эзэлж байна. Үүнд Ferrari, Mercedes-Benz, Porsche зэрэг хэт үнэтэй автомашинууд багтаж байна.

Солонгосын даатгалын компаниудын хувьд асар хүнд сорилтын жил байх нь тодорхой боллоо.

Эх сурвалж: MEDIABOSS.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Машины эзэн Ким Чи Жигэ
Машины эзэн Ким Чи Жигэ
2022-08-15 04:57

Одоо яана гэхэв бороо орохгүй шороо шуурахгүй мэт энгийн үед өгөө өгөх ёсон энэ буйзаа гээд л их мөнгө авдаг даа төлж дээ хөөрхий

Uleedeg setguulchee hudal chaahaa boli
Uleedeg setguulchee hudal chaahaa boli
2022-08-15 07:46

75 terbum won bol 75 mashind ni ch hurehgui sh dee.joohon bodit medee bichij tavi ain.ene medeeg beltgesen setguulch ni yamar ats baigaa bol doo.

Зочин
Зочин
2022-08-16 21:01

1 terbumiin mashin blaa ch usand jiwlee yu ai boddoo

Холбоотой мэдээ

Back to top button