УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн айлчлал: ШХАБ-ын чуулган, Гурван талт уулзалтаас бид юу хүлээх вэ

ОХУ, БНХАУ ба тэдний дундад Ази дахь түншүүдээс бүрддэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага маргааш Узбекистаны  нийслэл Самарканд хотноо ээлжит чуулганаа хийх гэж байна.

ШИНЭ ГИШҮҮНЭЭР БҮЛ НЭМЖ, БОДЛОГОО ШИНЭЭР ТОДОРХОЙЛОХ ХҮЛЭЭЛТ

ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикистан, Энэтхэг, Пакистан гэсэн байнгын найм, Иран, Монгол, Афганистан, Беларусь гэсэн ажиглагч дөрвөн гишүүнтэй байгууллага бөгөөд Турк, Шри-Ланка улсуудтай албан ёсоор хамтарч ажилладаг юм.

Ажиглагч гишүүн улсын төрийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбед хүрэлцэн очоод байна. Украинтай холбоотой асуудлаас болж гадаад бодлогод нь огцом өөрчлөлт гарсан, шинэ нөхцөл байдалд дасан зохицох процесс явагдаж байгаа цаг хугацаатай давхцаж байгаа гэдэг утгаараа ШХАБ-тай хамааралтай орнууд энэ удаагийн чуулганд маш өндөр ач холбогдол өгч байгаа юм. Чуулганаас гарах үр дүнгийн талаар олон улсын ажиглагчдын таамаглал болон Монгол Улсын оролцоо байр суурь ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

САМАРКАНДАД ЮУ БОЛОХ ВЭ

Оролцогчид энэ удаагийн чуулганаараа уламжлалт асуудлуудаасаа гадна Украины хямралыг хэлэлцэх нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын гишүүн орнууд энэ удаагийн чуулганаар Украины асуудлаар саналаа нэгтгэж, баримт бичиг гаргана гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Шинэ гишүүн элсүүлэх, санхүү, цэрэг дайны асуудлаар шинэ институц байгуулах асуудлаар тодорхой шийдвэр гарах ч магадлалтай байна. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Самаркандын дээд хэмжээний чуулган тус байгууллагын түүхэнд шинэ үе шат ирснийг харуулна, гишүүнчлэлийн тоо нэмэгдэнэ. Мөрийн хөтөлбөрөө шинэчилнэ" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгэхээр, ШХАБ Самркандад бүл нэмэх бөгөөд шинэ гишүүд нь Беларусь, Ираны аль нэг нь, эсвэл хоёулаа ч гишүүн болж орж ирэх магадлал байна. Ялангуяа Ираны тал тодохой шалууруудыг давж, элсэхэд бараг бэлэн болжээ.   

ШХАБ-ын дүрмэнд НҮБ-ын хоригт хамрагдсан улсыг гишүүнээр элсүүлж авахыг хориглодог байсан. Гэвч НҮБ-ээс хориг тавиулсан Иран чуулганд байнга төлөөлөгчөө илгээдэг   бөгөөд сүүлд ШХАБ дүрмэндээ өөрчлөлт оруулсан юм.

Беларусийн хувьд, 2010 оноос ажиглагч гишүүний статустай болсон бөгөөд байнгын гишүүн болох хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард өргөн барьчихаад асуудлыг түргэвчилсэн журмаар хэлэлцүүлэх найдлага тавьж буй.   

Азербайжан, Армен, Камбож, Балба улсууд ажиглагч гишүүний статус авахаар хөөцөлдөж байгаа нь энэ дээд хэмжээний уулзалтаар бүтэж магадгүй.

Түүнчлэн байнгын хамтын ажиллагаатай улсын жагсаалтад Египет, Катар, Саудын Араб улсууд орж ирэх бололтой. Энэ ангилалд Мальдив, Бахрейн мөн яригдаж байгаа юм.  

Чуулганы үеэр гишүүн болон ажиглагч, хамтрагч улсын төрийн тэргүүнүүд, тэр дундаа байгууллагын тэгргүүлэх хоёр улс ОХУ, БНХАУ-ын удирдагчид хоорондоо уулзалт хэлэлцээр хийж, олон асуудал шийдэгддэг уламжлалтай.  

Тэгэхээр, нэгдсэн чуулганаас гадуур болох ганцаарчилсан уулзалт хэлэлцээрийн тухайд Самаркандад болох хамгийн гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт хэлэлцээр байх бололтой. Хэлэлцээрийн гол сэдэв нь Украины асуудал байна гэж урьдчилан зарласан ч манайхтай хамаатай асуудлууд бас яригдана.  

Тухайлбал, В.Путин саяхан өндөрлөсөн Дорнын эдийн засгийн чуулганы үеэр БНХАУ-ын талтай Монголоор дамжуулан өнгөрүүлэх хийн хоолой зэрэг манай улстай холбоотой асуудлаар ярилцаж, тодорхой үр дүнд хүрсэн гэж ярьсныг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгэхээр энэ уулзалт бидний хувьд ч маш чухал юм.

БИД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

Монгол Улсын хувьд, энэ удаагийн чуулганаас хоёр зүйлийг хүлээж байна. Эхнийх нь чуулганы үеэр болдог БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай хийх гурван талт хэлэлцээр, нөгөө нь уулзалт хэлэлцээрийн үр дүн.

Манай улсын эрмэлзэл бол маш тодорхой, БНХАУ-ын байгуулж буй “Их торгоны зам” эдийн засгийн бүслүүрийн нэг хэсэг болж орох, бүс нутгийн эдийн засгийнхаа салшгүй нэг хэсэг болох явдал. Сүүлийн үед нэлээд ахицтай явж байгаа энэ асуудал яг бодитой эсэх нь энд л харагддаг.

Байгалийн хийн хоолой, төмөр замын дамжин өнгөрүүлэх тээвэр гэх мэт асуудал олон жилийн өмнөөс яригдаж, хариугүй шийдэгдэх гэж байгаа мэт болдог ч ШХАБ, Гурван талт уулзалт дээр ирээд худал болдог байсан.

Учир нь, том төслүүд явуулсны хариуд Бээжин Монголыг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх форумын гишүүн болгох, Москва ШХАБ-тай илүү нягт ажиллахыг тулгадаг байсан юм. Том төслүүд хөдөлж өгдөггүй байсны гол шалтгаан ерөнхийдөө энэ. Тиймээс бид хоёр хөрштэйгөө сүүлийн үед хүрсэн үр дүнгээ хадгалья гэвэл ШХАБ-тай одоо байгаагаасаа илүү нягт хамтрах л болох байх.   

Манайд сүүлд хийгдэж буй хууль эрхзүйн орчны шинэчлэлд тогтвортой байдлыг илүү чухалчилсан, алан хядлага терроризмоос сэргэмжилсэн агуулгууд орж ирж байгаа нь ШХАБ-ын “алан хядах, салан тусгаарлах, хэт даврах, хар тамхины худалдаа зэрэг үзэгдэлтэй хийх тэмцэлд нэгтгэн зангидах” зорилготой таараад байгаа.

УИХ 2018 онд ШХАБ-ын асуудлаар хаалттай хуралдаж байсан. Энэ хурлаар юу гэж тогтсон нь одоо ил гарна.  

ШХАБ-ЫН БАНКНЫ АСУУДАЛ БАС ЯРИГДАНА

Эдийн засгийн салбарын хувьд, гишүүн орнууд санхүүгийн байгууллага хамтарч байгуулах уу гэсэн асуудал урьдын адил хөндөгдөнө. БНХАУ “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын банк” гэгчийг байгуулах санаачилгыг гаргасан ч ОХУ эсрэг байр суурь илэрхийлсээр өнөөдөртэй золгож буй юм.

Энэхүү эсэргүүцэл нь хөрөнгө мөнгө ихтэй хятадууд санхүүгийн хувьд боломжгүй Дундад Азийн хамтрагч нараа энэ банкаар дамжуулан атгаж, байгууллага дахь нөлөөгөө нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолоос эхтэй юм. Тиймээс тэд шинэ банк байгуулалгүйгээр, одоо байгаа Евразийн хөгжлийн банкны үндсэн дээр шинэ банк байгуулах саналыг гаргасан удаатай. Еврази үзэл санаа, бүтэц нь ОХУ-ын давамгайлалтай билээ.

ЦЭРЭГ ДАЙНЫ АСУУДАЛД ИЛҮҮ АНХААРАХ УУ

Барууны орнууд ШХАБ-ыг цэргийн эвсэл болж хувирах эрсдэлтэй хэмээн болгоомжилдог. Байгууллагын хувьд шинэ үе шат эхэлнэ, дүрэм, хөтөлбөрөө шинэчилнэ, гишүүнчлэлээ нэмнэ гэсэн сураг энэ хардлагыг улам батжуулдаг. Тиймээс олон улсын нөхцөл байдлтай холбоотойгоор батлан хамгаалах, аюулгүй байдлын тал дээр хамтын ажиллагаа илүү өргөжих магадлал бий. Тиймээс энэ удаагийн чуулганаас гаргах өөрчлөлтүүд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ШХАБ нь 2001 онд байнгын гишүүн зургаан орны санаачилгаар байгуулагдсан. Сүүлд Энэтхэг, Пакистан нэмж элссэнээр ШХАБ-ын гишүүн орнуудын хүн амын тоо нь гурван тэрбум гаруйд хүрсэн. ШХАБ нь цэрэг дайны зорилго агуулаагүй /жишээ нь УАЦЭ/, аюулгүй байдлын асуудлаар нээлттэй бодлого явуулдаггүй /жишээ нь АСЕАН/. Гол зорилго нь аюулгүй, тогтвортой байдлыг тогтоох, гишүүн орнуудаа алан хядах, салан тусгаарлах, хэт даврах, хар тамхины худалдаа зэрэг үзэгдэлтэй хийх тэмцэлд нэгтгэн зангидах, эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан, соёлын   харилцааг өргөжүүлэх явдал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Юу хүлээх вэ гэнүү авах л юм бодоод

Зочин
Зочин

Ямар ажил амжуулж ирэх юм болдоо, БОлдоо гэж ернь хэн юм болдооо

Зочин
Зочин

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Таны энэ удаагийн уулзалт, яриа хэлэлцээнд амжилт хүсэн ерөөе. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпи нартай уулзахдаа XXI зууны томоохон МЕГА бизнес төсөл-Хийн хоолойн бүтээн байгуулалтын хэрэгжилтын асуудлаар гурван Талын байнгын ажлын хэсэг томилон ажиллуулах санаачилга гаргаж,, санал дэвшүүлэхийг Эрхэм хүндэт Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Танаас хичээнгүйлэн хүсэж байна. Монгол Улсаас Казахстан Улсад суух Элчин сайдын яамны үйл ажиллагааг Алма-Ата хотод эхлүүлэхээр 1992 онд монголын анхны дипломат ажилтнаар би бээр томилогдож ажилласан юм. Энэ үеэс ШХАБ-ын гишүүн орнуудын үйл ажиллагаа идэвхжиж, сонирхогч Талуудын ажлын хэсгийн уулзалтуудад нь монголын Талыг төлөөлж урилгаар оролцож, хэлэлцсэн асуудлуудын талаар Монгол Улсын баритлах удирдамж, чиглэлийн тухай санал, дүгнэлтээ ГХЯ-аараа дамжуулж, төр, засгийн удирдлагуудад тодорхой танилцуулж байв. Монгол Улс өнөадрийг хүртэл ажиглагчийн байр сууртайгаар идэвхтэй оролцож байна. Тус байгууллагад жинхэнэ гишүүнээр элсэх, эсэх нь дараагийн он жилүүдэд тодорхой болох нь дамжиггүй.

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

ТОНИЛ ЦААШАА

Зочин
Зочин

Битгий гуйлаг гуйгаад өр нэмээд байгаараа ажиглагчаар аятайхан оролцоод ир дээ ард түмэн чинь үүнийг л хүсдэг шүү

Зочин
Зочин

Үхсэн ац Монголд боловсролгүй с.даанууд нь Дарга Сайд Еөк хийх юм даа Боловсролтой мундаг инженер Докторууд дээшээ гарч чадахгүй сонин тогтолцоотой шүү Еөк Оюук Зандка аа Боловсрол оо шударгаар шалгуулаарай гэж

Зочин
Зочин

Оюунэрдэнийгээ ХАРВАРДГҮЙ болгочихоод ирэв дээ , өөрөө бол Сүхбаатар - Чойбалсан нар шиг " тосгаар тогтнолтойгоо " ирээрэй ...

ҮНЭН
ҮНЭН

ЭНЭ ХҮРЭЛСҮХ МОНГОЛД ИХ ГАЙ ТАРЬЖ МЭДЭХ ХҮН ШҮҮ

Иргэн
Иргэн
Reply to  ҮНЭН

Харин ч эх орноо гэсэн сэтгэл хэн хүнээс илүү яХүрэлсүхэд байдаг байх шүү

Зочин
Зочин

амжилт хүсэё эрхэм төрийн тэргүүндээ ард түмэндээ хэрэгтэй л юм хийж үзээрээ

Зочин
Зочин

ШХАБ битгий элсчихээрэй

ҮНЭН
ҮНЭН
Reply to  Зочин

НААДАХ ЧИНЬ ТЭГЖ ГАЙ ТАРЬЖ МЭДЭХ НОВШ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button