"МАК"-ын дансыг битүүмжлэхэд хүргэсэн ₮53 тэрбумын учир

Шадар сайд Н.Номтойбаярын хувьцаа эзэмшдэг "МАК" компани ₮53 тэрбумын өр төлбөртэйн улмаас дансыг нь битүүмжилжээ. Тус тогтоолыг ШШГЕГ-аас 10 хоногийн өмнө гаргасан. Харин гадаадын компаниас авсан зээлээ дутуу төлсөн гэх шийдвэрийг |2026.04.14|-ний өдөр УДШ-ээс гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, "МАК" ₮53 тэрбумаа төлж барагдуултал данс нь нээгдэхгүй.
53 тэрбумыг төлөх агуулга хаанаас эхтэй вэ?
"МАК" ХХК 2017 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөх цавын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Нийт 308-340 сая ам.долларын өртөгтэй байгуулагдсан тус төсөлд Данийн FLSmidth компанийн техник, тоног төхөөрөмжийг ашигласан. Энэ төслийг санхүүжүүлэхийн тулд МАК компани Данийн экспортын зээлийн агентлаг EKF |И Ки Эф Данмаркс Экспорткредит| компанийн баталгаатайгаар Германы BHF Bank, Францын BNP Paribas (Fortis) банкуудаас 98.7 сая ам.долларын зээл авчээ. Харин үлдсэн өртгийг нь "МАК" өөрийн хөрөнгө болон Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн байна.
Зээл авсан бол эргэн төлөх нь мэдээжийн хэрэг. Гэтэл МАК зээлээ эргэн төлөхдөө валютын ханшийн хэлбэлзлийн хайчинд орж, одоогийн ₮53 тэрбумын өрөнд орсон байна.
Яаж вэ гэж үү, энд тайлбарлая.
МАК-д мөнгө зээлүүлсэн Данийн экспортын зээлийн агентлаг EKF зээлээ нөхөн төлүүлэхээр Арбитрт хандсан байна. Германы Арбитрын Институт "Монголын алт корпорац (МАК)" ХХК-аас EKF-д 85,350,466.8 ам.доллар + 856,570.33 евро (арбитрын зардал) төлүүлэхээр 2020 онд шийдвэрлэсэн.
Улмаар "МАК" 246,517,008,635 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлснээс нэхэмжлэгчийн данс руу гадаад гуйвуулгаар нийт 72,925,260.49 ам.доллар шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг хаажээ. Эндээс 12 мянга орчим ам.доллар буюу одоогийн яригдаад буй ₮53 тэрбумыг дутуу төлсөн хэмээн EKF монголын шүүхэд хандаж эхэлжээ.
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч тал болох EKF-ийн талд шийдвэр гаргасан "Төлбөр төлөгч нь хүлээсэн үүргээ биелүүлэхдээ буюу төлбөрийг төлөхдөө банк хоорондын ханшийн эрсдэлийг хүлээх замаар үүргээ биелүүлэх ёстой, арбитрын шийдвэрт заасан төлбөрийг төлбөр авагчийн дансанд төлснөөр төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг биелүүлсэнд тооцно" хэмээн шийдвэр гаргасан байна.
Харин давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхээс эсрэгээр шийдвэрлэж, МАК-ийн талд шийдвэр гаргасан байна. Ингэхдээ төлбөрийг арбитрын шийдвэр гарсан үеийн ханшаар бодоход бүрэн төлөгдсөн гэж үзжээ
Үүний дараа Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Уг шийдвэр |2026.04.14|-ний өдөр гарсан байх бөгөөд |2026.09.07|-нд ШШГЕГ-аас "МАК"-ын дансыг ₮53,061,762,241.87 үнийн дүнгээр битүүмжилсэн байна.
Нэг үгээр хэлбэл, "МАК" ₮53 тэрбумаа төлж барагдуултал данс нь нээгдэхгүй.

Гэтэл "МАК" ХХК Хууль зүйн дотоод яаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны талаар гомдол гаргажээ. Гомдлын агуулгыг товчилвол "Монголын алт (МАК) ХХК 2024 онд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулснаар албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, албадан гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна. Ингэхдээ төлбөр авагчид шилжүүлсэн 110 орчим тэрбум төгрөгийг тооцоогүйн улмаас Монголын алт (МАК) ХХК тэрхүү мөнгийг дахин төлсөн" хэмээсэн байна.
Мөн шадар сайд Н.Номтойбаяр тус агуулгаар "ШШГЕГ өөрөө хууль давсан шийдвэр гаргаж, миний хамаарал бүхий компаний дансыг хаасан. Тэрнээс биш өртэй, тэр нь шүүхээр явж байгаа асуудал байхгүй. Өнгөрсөн долоо хоног А.Намсаманд гэж хүн өөрөө над руу залгаад байсан. Би аваагүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.
МАК-аас ₮12 сая ам.доллароо дутуу авсан гэж нэхэмжлэл гаргасан EKF (Danmarks Eksportkredit) нь Данийн улсын экспортын зээлийн агентлагтай танилц
1922 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн гурав дахь экспортын зээлийн агентлаг байсан Данийн экспортын зээлийн агентлаг бөгөөд дэлхийн гурав дахь экспортын зээлийн агентлаг болж 1922 онд байгуулагдсан. EKF нь Данийн улсын өмчлөл, баталгаатай боловч орчин үеийн санхүүгийн байгууллага мэт үйл ажиллагаа явуулдаг.
Худалдан авагчийн зээл, төслийн санхүүжилт, гэрээ, батлан даалт, хөрөнгө оруулалт, баталгааны захидал, экспортын зээл зэргийг санал болгодог. Гадаадын хэрэглэгчдэд Данийн бүтээгдэхүүн худалдан авах боломж, сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилт олоход туслах, мөн бусад улстай худалдаа хийхэд гарч болзошгүй санхүү, улс төрийн эрсдэлээс компани, банкуудыг даатгах замаар үйл ажиллагаагаа явуулдаг компани.
EKF-ийн үйл ажиллагааны ихэнх хувь нь уур амьсгалтай холбоотой экспортод чиглэдэг бөгөөд ногоон төслүүд нь 2020 онд EKF-ийн нийт эрсдэлийн 70 гаруй хувийг эзэлж байсан, ингэснээр дэлхийн хамгийн "ногоон" экспортын зээлийн агентлагуудын нэг гэж тооцогддог байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тиймээ Монголын Баячууд гээд байдаг Нөхдүүд Банкнаас банкны хооронд Өр зээлтэй, үгүй бол Хулгай, Луйвраар л *Баяжсан* нөхдүүд , юу ч гэмээр юм ,
ШҮүхийн эцсийн шийдвэр гараад ШШГ ажиллагаа эхэлсэн бол хэн ч буруутай гж өөрийгөө шүүх дээр нотолж чадаагүй бол төлөх нь тодорхой. Тэхдээ хуважж график гаргаж төлөх гэрээ хэлцэл байгуулах арга нөхцөл бас байдаг л бололтой!
Шүүхийн шийдвэр гарсан юм байна даа ер нь манайхан дараа дараагийн зээлдэгчдээ гай битгий болоосой
ene toonii negjuudiin ner, haritsaag meddeg setguulch ih hovor bololtoi bainga aldaj hudlaa too bichne. za tegeed olon tegtei esvel butarhai too orood irvel bur toorood budilaad alga bolno. ene chini ug ni arvan jiliin dund angiin huuhduud buren ezemshsen bh yostoi engiin medleg biz dee
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ШШГ газар нь дундаас нь завшсан байж болзошгүй.
Монголчууд гадаадын банкнаас долларын зээл аваад шууд ашигласанаас болж л ханшийн алдагдал хүлээдэг. Төгрөгийн ханш уналтаас үүдэн зээлийн хүү нь 30-50% болчихоод байдагийг маш олон компаниуд давтаж алдаад байдаг. Уул нь шууд ашиглахаасаа өмнө дунд нь 1 процесс оруулбал ханшийн зөрүүгээс алдагдал хүлээх нь маш бага болно.
Үндэсний өөдтэй яваа цөөхөн компанийн нэгийг гадны өсөрхөгч мэтээр ингэж харлуулж дайрах ямар хэрэг байыдаг юм бэ??? Арбитрын шийдвэртэй бол төлж л таарна шдээ!! Шүүхийн шийдвэр гармагц тэр дор нь төлчихдөг компани гэж хаана ч байдаггүй! Монголчуудыг хооронд нь хагаралдуулан хогийн хонхорт яс булаацалдан хэмлэлдэх золбин ноход шиг байнгын хэрүүл зодоонтой байлгах нь хэнд ашигтай вэ гэдэг талаас нь бодох толгойтой баймаар байна шүү!!!!!!!!!!