НИЙГЭМ

Б.Мөнгөнзулын "бие хамгаалагч"

Энэтхэгийн Ченнай хотод болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас Б.Мөнгөнзул хэмээх 17 настай охин алтан медаль хүртсэн билээ. Түүний амжилтыг ААН-үүд болон төрийн албаныхан мялаасаар буй. Харин энэ үеэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байнга л хамт яваа харагдах юм. Тодруулан хэлбэл, дараах гурван тохиолдолд Б.Мөнгөнзултай хамт очиж, зураг татуулжээ.

  • УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Мөнгөнзултай уулзаж, дотоодын их, дээд сургуульд суралцах дөрвөн жилийн сургалтын төлбөрийг нь хувийн зүгээс төлөхөөр болсон билээ.
  • Эрдэнэтийн бизнес эрхлэгч залуус, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийнхөн Б.Мөнгөнзулыг хоёр өрөө байраар шагнасан байна.
  • "Моннис" группийн хамт олон Б.Мөнгөнзулд "Renualt Sandero Stepway" маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан билээ.
Гэрэл зургийн эх сурвалж: News.mn

Б.Мөнгөнзул Орхон аймгийнх. Б.Бат-Эрдэнэ сайд ч мөн. Тэгэхээр нутаг нугынх нь ахын хувиар шагнаж, урамшуулна гэсэн байгууллагууд руу очиход нь "замчилдаг" бололтой. Гэхдээ юм болгон дээр л хамт, өөрөө шагнуулсан мэт зургаа даруулж байгаа нь Б.Мөнгөнзулын "бие хамгаалагч" шиг харагдуулаад буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Чойрын Очирхүү гэж з�##�илан хэзээ Эрдэнэитийнх болчихов

Зочин
Зочин

Энэ поророг эрдэнэтийнхэн битгий гишүүн болгоорой

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хэн гишүүн бодох гээв

Зочин
Зочин

яг болж бна ийм мундаг охиныг шагнахаас өөр яахав?

Зочин
Зочин

Оюуны спортыг дэмжээд явж байгаан харинч сайн хэрэг бишүү юунд ингэж байдаг юм бэ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Батэрдэнэ чинь спортыг их дэмждэг сайн з�##�уу шүү хангарьдын хоккэйчдоо маш их дэмждэг юм хордож үхлээ юү зарим нь

Зочин
Зочин

Төр хамга�##��##�тандаа авчихжээ

Холбоотой мэдээ

Back to top button