Нийгэм мэдээ

Нягталъя: Электрон тамхи дэлбэрч, долоон шүдээ алдсан явдал 2017 онд болжээ

АНУ-ын иргэн Эндрю Холл цахилгаан тамхи нь дэлбэрсний улмаас гэмтсэн гэх мэдээлэл сошиал орчинд түгээд байна.

Тэгвэл энэ талаар барууны ба ОХУ-ын хэвлэлүүд голчлон мэдээлжээ. Том, нэр хүндтэй мэдээллийн сайтуудад энэ тухай нийтлэгдээгүй байгаа юм. Онцлоход, энэ үйл явдал 2017 оны нэгдүгээр сард болжээ.

Гадаад эх сурвалжуудаас Данийн "Linda" сайт дахь мэдээллийг сийрүүлж үзвэл,

"Электрон тамхи нь дэлбэрснээс болж долоон шүдээ алджээ. АНУ-ын иргэн Эндрю Холл угаалгын өрөөндөө байхдаа ийн осолдож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний хэлж буйгаар, электрон тамхиныхаа баттерейг зөв хийсэн, ямар нэг алдаа гаргаагүй аж. Гэвч гэнэтхэн дэлбэрч, улмаар нүүр, хүзүү нь түлэгдсэнээс гадна долоон шүд нь унажээ" хэмээж байжээ.

Эндрью Холл өөрийн нүүр хуудастаа "Энэ явдал болсноос хойш хэдийнэ 24 цаг өнгөрсөн ч бусадтай хуваалцмаар санагдсан хэвээр байна. Би жил орчим электрон тамхи татаж байна. Дэлбэрэхээс өмнө ямар нэг халалт юм уу өөрчлөлт мэдрэгдээгүй. Баттерейг нь зөв хийсэн байсан. Гэнэтхэн л ийм зүйл болж, одоо нүүр, хүзүү түлэгдэн долоон ширхэг шүд маань уналаа" гэж бичсэн байна.

Дахин сануулахад, энэ үйл явдал 2017 оны нэгдүгээр сард болсон байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button