Нийгэм мэдээ

Шинэчилсэн босго оноо: Гоо засалч микробиологичоос илүү "онц сурах" хэрэгтэй

БШУ-ы сайдын "Босго оноо тогтоох тухай" А/97 тоот тушаал гуравдугаар сарын 14-нд гарсан.

Үүгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ЭЕШ-ын босго оноог шинэчилсэн юм. Тушаалыг доор хавсаргав.

Харин шинэчилсэн босго онооны шалгуурыг харахад хамгийн дээд талдаа 480 оноог заажээ. Үүнээс харахад Гоо засалч, Хөдөлгөөн засагчийн мэргэжилд эл хамгийн өндөр буюу 480 оноог тавьж өгсөн байна. Нөгөө талд банк, эдийн засагч, эрх зүйч мэргэжил ч үүний адил 480 оноотой.

Мөн биохимич, микробиологич, геологич, биетехнологич зэрэг шинжлэх ухааны мэргэжилүүд 440 оноотой байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button