Нийгэм мэдээ

Өнцөг: Дэлхийн хүнийг ээжийн энгэрээс харамлах боломжгүй

Х Богдоор “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын зээ буюу Ч.Мөнхнасангийн хүү тодорсон тухай мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр Гандантэгчэнлин хийдээс албан мэдээлэл өгөөгүй байгаа ч XIV Далай лам өөрөө энэ талаар мэдэгдсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тойм, анализ бичин нийтэлж, олон нийт бүгдээр шуугьсан эл хугацаанд “Х Богд бол Ц.Гарамжавын зээ биш” гэсэн үгүйсгэл гарч ирсэнгүй.

Тэгвэл, өчигдөр Ч.Мөнхнасан анх удаа хүүгийнхээ асуудлаар сошиалд “ам нээв”. Ингэхдээ “Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглодог. Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй” гэжээ. “Х Богд биш” гэсэнгүй. Харин хүүгээ нийгмийн, тэр бүү хэл дэлхийн хэмжээнд яригдах хүн болоод буй талаар нь орхигдуулжээ.

Олны мэдэж буйчлан, Х Богд бол XIV Далай ламын хойт дүрийг тодруулах учиртай. Далай лам Төвөдөөс дүрвэж, барууны орнуудад нээлттэй байр суурь илэрхийлэх замаар бурхны шашныг дэлхий нийтэд сурталчлан таниулж яваа нэгэн. Хэрэв Х Богд тодроогүй бол түүний хойт дүрийг БНХАУ-аас тодорсон XI Банчин Богд тодруулах учиртай байсан. Төвөдөөс тодруулсан Банчин Богдыг Хятадууд “нууж”, өөрсдөө шинээр тодруулсан нь өдгөө БНХАУ-ын Коммунист намд ажилладаг. Эл утгаар Далай ламын хойт дүрийг Хятадууд тодруулах нь эргэлзээтэй асуудал учир тэр өөрөө “Миний хойт дүр тодрохгүй байсан ч болно” хэмээж байсан удаатай.

Харин одоо Х Богд Монголоос тодорсон нь ил болсноор дэлхийн бурхны шашны хүндийн төв наашлах, АНУ-ын талаас ихээхэн анхаарал хандуулах, БНХАУ-ын тал ч үйл явцыг хянамгай ажиглах нөхцөл байдал үүссэн. Шашны, нэгдмэл үнэт зүйлийн, улс төрийн, геополитикийн ч чухал огтлолцол дээр Х Богд бий.

Хэдийгээр хүү найман настай ч цаг хугацаа өнгөрөх, мэдээлэл албажих тусмаа тэр дэлхийн хүн болно. Түүний гэр бүлийнхэн ч нийгмийн хүн болсон. Харин “Миний хүүгийн зургийг зөвшөөрөлгүй авч, ашиглалаа” гэсэн байдлаар хандсаар байх нь учир дутагдалтай билээ.

Мэдээж эх хүний нинж байлгүй л яах вэ. Харин нэгэнт дэлхийн хэмжээнд яригдах Х Богдоор төрүүлсэн хүү нь тодорсон бол дагаад ирэх нийгмийн бүх талын хандлагуудад бэлэн байх учиртай. Хүү өөрөө энэ бүхнээс ангид, шашин номын үйлдээ шамдах нь мэдээж. Ээжийн сэтгэл зүйн л асуудал болов уу гэх өнцөг байна.

2016 онд анх XIV Далай лам манай улсад ирээд, Х Богдыг тодруулсны дараа хүүгийн гэр бүл эсэргүүцэж, мэдээллийг нам дарахыг хүссэн гэдэг. Харин одоо цаг үе нь мөн гэж үзсэн тул Далай лам авшиг хүртээж, ёслолын үеэр “Х Богд энд сууж байна” хэмээн дэлхий нийтэд ам нээсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-16 11:03

10 р богдыг эсэргүүцэгчид хэний гар хөл.шидсэн чулуу бол өөдгүй новшнууд урвагчид бх

Зочин
Зочин
2023-03-16 11:25

Өндөгөө харамласан уулын бүргэд шиг зан гаргав�##� сүсэгтэн олон түмэнд нэр хүндгүй болох нигууртай бус уу.

Suhee
Suhee
2023-03-16 11:36

EEJIIN TAL NI BAYAN BOLHOOR ETSGIIG TALIIN TOOHGUI BNA UU

Ert
Ert
2023-03-16 12:10
Reply to  Suhee

UUL NI ETSGEER OVOGLOJ Baimaar

Зочин
Зочин
2023-03-16 13:43

ЗА МАЛНААСАА ДОЛООН ДОР БОЛЦОРСОН МОНГОЛ ҮХЭРНҮҮДЭЭ ОДОО ЗОГСЧИХОО "ПОЕЗД УШЁЛ" ТӨР ЗАСГААСАА ШИДЭЖ ӨГСӨН ЖААХАН ТЭЖЭЭЛЭЭ ГУДРААД ХАВРЫН ХАВСАРГАНД ЧАДХИЙЛГҮЙ ШИНЭ НОГООТОЙ ЗАЛГАХАА БОД.ЭНЭ БУЗАР МУУХАЙ БУЛАЙ ТЭНЭГ МУНАГ ЗАНГАА ТАТААЧ АТААРХААД БАЙГАА ЮМ УУ? ХЭРВЭЭ ДОЛООН БУУДЛЫН ДОЛЖИН ЭМГЭНИЙ АРХИЧИН ХҮҮГИЙН БАНДИ ТОДОРСОН БОЛ ТА НАР ИНГЭЖ ХУЦАХ УУ? ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ.БАЯЛАГ БҮТЭЭЖ САЙН МУУГААРАА ХЭЛЭГДЭЖ НИЙГЭМД ӨӨРСДИЙН ЭЗЛЭХ ТОДОРХОЙ БАЙР СУУРЬТАЙ ХҮМҮҮСЭЭ ҮЗЭН ЯДДАГАА ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ БЭ? ТА НАРТ Ч ИЙМ БОЛОМЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ДААНЧ ТА НАР ЧАДАХГҮЙ НЬ ГАЧЛАНТАЙ ЭНЭ ХҮҮГЭЭР БҮҮ ОРОЛД БИ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ САРДАА НЭГ УДАА УСАНД ОРДОГ ТАКСИНД ЯВДАГ ҮХЭР БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД БЕНЗИНЭЭ ДИЙЛЭХГҮЙ ХАНГАЙ ЗАХ ДЭЭР БУХ ХИЙДЭГ ХҮН БАЙНА НАДААС ДОЛООН ДОР БАЙНА ГЭЖ ҮҮ? ТААНУУД ХАРИН Ч БАЯРЛААЧ ҮМБҮҮ ҮМБҮҮ МОДОО БУУЛГАЛАА БИ ИДДАНУУДАА

Зочин
Зочин
2023-03-16 13:52

Ээждээ бол нялх амьтан хэвээрээ л байгаа. Өөрөө ч учраа ойлгоогүй нялх хэвээрээ. Сэтгүүлчид хар хэрээ шиг битгий эргэлдээд бай. Болох юм болдгоороо болно жамтай зүйл жамаараа болно. Тайван орхих хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-03-16 15:38

Хар тангадын хатгаасаар хэдий хүртэл явах вэ

Зочин
Зочин
2023-03-17 02:18
Reply to  Зочин

tuvdiig har tangad gej chamd hen helev.Mongold tsuu taraaj sursan luuhaanii huhduudiin taraasan gutgrkegd uher mongolchuud itgedeg n aimaar.Naad zahiin tuuhiin medlegtei bol tangad tuvd 2 yamarch hamaaralgui tus#aa ulsuud gedgiig oilgohod 1min hangalttai.

Зочин
Зочин
2023-03-16 15:45

Богд хэрэггүй. Бид чинь хэддүгээр зууны хэдэн онд амьдарч байгаа билээ. Богд битгий хэл бүх төрлийн шашин хэрэггүй. Зөв явб�##� зөөлөн зөөлөн замбуулин гэдгийг хүн бүр санаж явахад л болно. Өөрөөр хэлбэл д�##�ай лам болон богдыг шүтэж явахаасаа илүү монголынхоо хууль тогтоомжийг чандь сахин билүүлээд хоорондоо эв найртай явж байв�##� тань руу ямарч хууль сахиулагч ирж зовоохгүй.

Зочин
Зочин
2023-03-16 15:49

Тусгаар улс ухаантай юм бол Төвдүүдийг манай шашны хэрэгт оролцуулдагаа боль. Богдоо бид нар Төвдөөс асуулгүй тодруулж чадна.

Зочин
Зочин
2023-03-17 02:23
Reply to  Зочин

uher mongolchuud uursduu todruulj chadahgui gedeg n batlagdsan.Umnu ln 1 udaa oroldson chin.Mie Enhbold, Elbegdorj, jenko Battulga.Shunhlai Bat...hen bilee ed nariin huuhed ach zee nar n ocher dairna gedeg shig suid bolson.Mongolchuud chadadgui bolohoor l ter sul taliig n oris hujaa tuvd 3 olon jil ashiglasaar irsen bulguu...

Уншигч
Уншигч
2023-03-16 21:56

Шашин шүтэх эс шүтэх нь монголчуудын эрх, ардчилсан нийгмийн үр дүн билээ. Бурханы шашинтай гэр бүл, иргэд тийм ч цөөнгүй буюу бараг дийлэнх болов уу гэж бодном. Тэгэхээр дийлэнх нь шүтдэг биширдэг шашныхаа Монгол тэргүүнийг тодруулж яагаад болохгүй гэж, би л лав шүтэж мөргөнө.

Бат
Бат
2023-03-17 00:17

10 -р богд тодроо л биз. Дэлхийн хүн ч гэх шиг битгий ингэж өөрсдийгөө өргөмжилж байгаач. Өчнөөн асууд�##� гарна манай улсын мэдэх юм ч юу билээ.Ээжийн хэлдгээр энэ хүү эрүүл энх л байх хэрэгтэй. Бүү хар цагаан хэл аманд оруул Монгарууд аа

Холбоотой мэдээ

Back to top button