53 сая төгрөг завшсан татварын хэлтсийн дарга 15 саяар торгуулжээ

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Ж.Гансүх, тус хэлтсийн Захиргааны тасгийн дарга Д.Булганчимэг нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус хэлтсийн дарга нь "Шагнал урамшуулал олгох тухай" тушаал гарган, нэр бүхий албан тушаалтнуудад нийт 107 сая төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосон байна.
Үүний 52.6 сая төгрөгийг байгууллагын шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулах нэрээр буцаан авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулжээ.
Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Гансүхэд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгосон байна. Харин Д.Булганчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон аж.
Мөн шүүгдэгчид болон урамшуулал авсан албан тушаалтнуудаас хууль бусаар олсон орлогыг буцаан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэжээ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ПӨӨХ ЯМАР ГОЁ ЭНЭРЭНГҮЙ ШУДАРГУУ ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ УЛС ОРОН БЭ? ЦААНА НЬ ҮЛДСЭН МӨНГӨӨРӨӨ АМЬДАР ГЭЖИЙШТ МОНГОЛ ШҮҮ ДЭЭ ЭНЭ УЛС МААНЬ ХУЛГАЙЧ ТАРГАЛЖ ИРГЭД ТУРААЛДАА ОРДОГ МӨН Ч САЙХАН ОРОН ДОО МИНИЙ ЭХ ОРОН ХОРЖИЙЛОО ГЭХЭЭС ӨӨР ЯАХ ВЭ?
53 сая ₮ хулгайлчихаад 15 аар нь буцаагаад торгуулиад болоо юу нөгөө ундаа хулгайлаад 10 жилийн ял авсан хүүхэд тэгээд яах юм болж байнаа новшнууд аа энэ чинь тэгээд шударга нийгэм юм уу хулгайчууд аа