Н.Учралын хуулийг унагах аргууд: Ерөнхийлөгч хориг тавих эсвэл бид ҮХЦ-д хандах

Намрын чуулган хаахтай зэрэгцэн УИХ болоод Засгийн газрын гишүүн Н.Учрал “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг өргөн барьж, батлууллаа. Тус хууль нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна хэмээн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж буй.
Нэгэнт УИХ-аас баталчхаад буй энэ хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн төслийн үйлчлэлийг зогсоох, дахин авч хэлэлцүүлэх шаардлагыг тавих хоёр арга зам бий юм.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчилэн хориг тавьж болдог. Түүний тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасны дагуу иргэн та Үндсэн хуулийн цэцэд хандаж болно. Тодруулан хэлбэл, Үндсэн хуулийг зөрчсөн хууль өргөн барьсан сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал, тэрхүү хуулийг нь баталсан УИХ-ыг Үндсэн хуулийн цэцэд өгч болно гэсэн үг. Үндсэн хуулийн цэц тэрхүү өргөдөл, гомдлыг өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Тухайн хуулийг Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал хүчингүй болох юм.
Ташрамд сонирхуулахад, Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно хэмээн хуульд бас заасан байдаг билээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Н.Учралыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл гишүүнээс нь эгүүлэн татах асуудал мөн яригдаж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nowshiig erguulen tat ter surguuli shig yumandaa bagshaa hiigeed yawna bizdee
Ерөнхийлөгч ч нэмэргүй л байх даа. Хориг тавихгүй байх. ҮХЦ-д өгөөд үзвэл дээр байж магад. Яахав ##дах юм байхгүй
солиотой Сонгинохайрахнчууд минь минь ээ.............наад өвчит өө эгүүлэн татна уу даа
Булган авгай та хаягаа нуусан этгээд хүмүүсийг, хүүхэд багачуудыг , доромжилж гүтгэж дарамт##ж байгааг зөв гээд эсэргүүцээд байгаа юм уу. ТРОЛЛУУДЫН эзэд чамайг мөнгөөр элсүүлчихсэн үү. МУ ын Ерөнхийлөгч хориг тавихгүй тэр хүн чинь үндэсний аюулгүй байд##ыг хамга##ж байдаг юм. Ча м шиг авгай нар моодноос гарсан
Учр## өөрийгээ хорлох үйлдэл хийчихлээ дээ. З##уу хүн ааг омгоо дарж амьдрах хэрэгтэй. Ард иргэдээ хүн хог троллууд гэж доромжлох нь өөриынхээ цаашдын карерт ха##т тавила## гэсэн үг. 2016-2020 оны УИХ-д Отгонбилэгийн Содбилэг гэх тохьтой томоотой хэлж байгаа үг байр суухь нь з##уу хүн хирнээ тэр үеийн их хурлын гишүүдийн эцэг нь шиг байсан. Учр## тэр з##уугаас сур##цах л хэрэгтэй дээ.