Нийгэм мэдээ

Сурагчид хандив цуглуулж, үйлчлэгч нартаа цэвэрлэгээний тэрэг авч өгчээ

Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн Б.Энхнаран багштай 9г ангийн сурагчид сургуулийнхаа үйлчлэгчдэд цэвэрлэгээний тэрэг хүлээлгэж өгчээ.

Сурагчид судалгаа хийснээр “Цэвэрлэгээний тэрэг” аяныг санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд тэд сургуулийнхаа үйлчилгээний ажилчдад тусалж, нэг өдрийн их цэвэрлэгээг нь хийсэн байна.

9г ангийн сурагчид энэхүү аянаараа үйлчлэгч эгч нарынхаа ажлыг хөнгөвчлөх зорилго өвөрлөжээ.

Сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчдын дунд өрнүүлсэн уг ажилд 42 бүлгийн 1142 сурагч оролцож, үйлчилгээний 9 ажилтанд цэвэрлэгээний тэргийг хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
чи чадна аа
чи чадна аа

Ямар хөөрхөн юм бэ сурагчид үйлчилгээний ажилтнууд

Зочин
Зочин

Заавал орлого үгүй үүхдүүдээр авахуулах биш сургууль нь цэвэрлэгээний материал төхөөрөмжөөр хангаж өгөх ёстой юм биш үү ичмээр юм

Холбоотой мэдээ

Back to top button