Д.Кёкүшюзанбатбаярыг хутга ашиглан танхайрсан хэргээр шалгаж байна

Д.Кёкүшюзанбатбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байгаа ажээ. Тодруулбал, тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүрэгт хутга балиас ашиглан хулдаасан хэвлэл зүсэж, танхайрсан тул СӨХ-ноос цагдаад гомдол гаргасан байна.
Хан-Уул дүүргийн Грийнхаус хотхоны СӨХ-ны дарга С.М нь Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар нь албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна хэмээн үзэж, хотхоны өмнө барилга бариулахыг эсэргүүцжээ.
Тэрбээр "Грийнхаус хотхоны байранд нийтийн орон сууцны орчны булан бүрд Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, Кёкүшюзан сан гэх таван барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан. Одоо Грийнхаус хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барих гэж байна. Хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна" гэжээ.
Улмаар "Гэр бүлийн хоёр эргэн тойрны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөлийг тулгаж байна. Бид хотхоноосоо явахгүй. Барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл тэмцэнэ" гэх бичигтэй хулдаасан самбарыг хадсан байна.
Уг хулдаасан самбарыг иргэн Д.Кёкүшюзанбатбаяр хутгаар хуулж, зүсэж танхайрсан тул СӨХ-ноос нь цагдаад өргөдөл гаргасан ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд оршин суугчидын эсэргүүцэлд ингэж хандаж болохгүйээ. Уулзаж ярилцаж, бие биеэ хүндэлж харьцах чухал шүү дээ.
Муу новш
Хүнд гарын хоёр шүү
МУ-ын норм, стандартаар өндөр хүчдэлийн шугмын дор барилга барих хориотой. Батбаяр мэтэд техникийн нөхцөл олгосон албан тушаалтнуудыг АТГ шалгаач.
ingej bhaar ulsdaa neg saihan huuhdiin emneleg bariad ugchuuch
Яасан ханаж цаддаггүй шунал вэ!! Үдлээд өнгөрөх зуурдын орчлонд ,өөрсдийгөө мөнхөд ирсэн гэж эндүүрч явдаг тэнэглэл л байх даа. Шунал ихэдвээс-шулам болдог гэж өьөг дээдэс минь сургасныг санаач!!!.