Нийгэм мэдээ
Нягталъя: Налайх дүүрэгт бохирын цооног хальж урссан 2019 оны зураг

Нийслэлийн Налайх дүүрэгт хятадууд бойны газар ажиллуулж, бохироо гол ус руу цутгаж байна гэх зураг, бичлэг тархсан. Энэ талаар Налайх дүүргийн Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвөөс залруулга мэдээлэл гаргалаа.

Тодруулбал, "Налайх дүүрэгт цусан гол урсаж байгаа тухай зураг бүхий мэдээлэл нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээлэл бөгөөд тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ.
Шалгалтаар тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Чандмань Налайх ОНӨААТҮГ-ийн харьяа цооногоос бохир хальж урссаныг тогтоосон байна. Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх мэдээллийг өгч байжээ" гэв.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.