Х.Нямбаатар: Т.Бадамжунайгаас гадна хэд хэдэн хүний дансыг царцаах, пасспортыг хүчингүй болгох хүсэлт өгсөн

Таван жилийн өмнө Монголоос нууцаар гарсан Т.Бадамжунай "Чингис хаан" ОУНисэх буудалд газардлаа. Түүнд АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж танилцуулсны дараа саатуулсан юм.
Саатуулах ажиллагаа явагдсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид БНСУ-д болсон Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын уулзалтад оролцсон. Авлигатай тэмцэх чиглэлээр бие биедээ туслалцаа үзүүлэх чиглэлээр хуралдсан. Гадаад хэргийн болон хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухайд уулзалт болсон.
Дараа нь Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах хүсэлт өгсөн. Т.Бадамжунайн визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах агуулга бүхий албан бичгээ гардуулсан. Албадан саатуулах ажиллагаа 10 гаруй цаг үргэлжилж, албадан саатуулсан. Өөрөө Монгол руу ирэхээс татгалзах зүйлгүй гэсэн. Үүний дагуу процессын урт ажлууд явагдсан.
Дөнгөж сая АТГ-аас түүнд баривчлах шүүхийн тогтоолыг танилцуулсан" гэлээ.
-Түүнийг одоо 461-р ангид хорих уу?
-Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг мөрдөх байгууллага шийдэх болов уу.
-Т.Бадамжунайг яг ямар хэрэгт холбогдуулан шалгасан юм бэ?
-Хэргийн тухай мэдээллийг АТГ-ын дарга З.Дашдаваагаас тодруулсан нь зүйтэй.
-"Шувуу" ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Хэд, хэдэн улстай хамтарч ажиллана. Сая Филиппин улсын иммигрейшний газрын дарга томоохон дэмжлэг үзүүлсэн тул талархал илэрхийлмээр байна. Ийм байдлаар, эрх зүйн туслалцаа авах замаар нэр бүхий хүмүүсийн гадаад пасспортыг хүчингүй болгох, дансыг нь царцаах шийдвэрүүд гарчихсан байгаа. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ ч тавьсан. Нэрлэх боломжгүй байна. Ажлын хэсэг дээр ярьсан, төлөвлөсөн зүйлс бий.
-92 хүний нэр зарласан. Өөрийн хүсэлтээр эх орондоо ирэхээ мэдэгдсэн хүн бий юү?
-Одоогоор алга. 1111 төвөөр дамжуулан ийм чиглэлийн мэдээллийг цуглуулах суваг нээхээр ажиллаж байна.
-Филиппин дэх ажиллагааг гүйцэтгэхээр Монголоос ямар албан тушаалтнууд явсан бэ?
-Би, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Сүхболд нарын гурван хүн явсан.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүнээс чинь илүү их идсэн ууусан хүн МАН- д дүүрэн байгаа биз дээ. Нямбаатар та СХД- ннс их идсэн гэдэг. Та сангаа яаж байгуулсан. Та яаж хөрөнгөжсөн өө эхлээд олонд тайлбарла.
Хөрөнгий нь хураа улсын орлого болгох хэрэгтэй одоо бие нь өвдөнө тэгээд эмнэлэгт хэвтэнэ тэгээд суллана
Нямбаатар нар сайн ажиллаж байна цааш нь сайн үргэлжлүүлээрэй газрын наймаачдыг эхлэх цаг болсон шүү