УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Б.Батзаяа

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг юм.  

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ удаагийн дугаарт жүжигчин, хөтлөгч, продюсер Б.Батзаяаг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд “Тайчигч” богино хэмжээний киногоор үзэгчидтэй “мэндчилсэн” буй бол тун удахгүй “SBN” телевиз, “Sun” пикчерсийн хамтарсан “Их хааны буурч” олон ангит киногоор “уулзана”.

Жүжигчин Б.Батзаяа КУДС-ийн кино драмын ангийн оюутан ахуйдаа “360 градус” хошин мэдээллийн продакшнаас уран бүтээлчийн гараагаа эхэлж, улмаар 2006 онд “SBN” телевиз байгуулагдахад орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, цаашлаад албаны дарга, кино программын албаны продюсер, кино, гадаад контент хариуцсан продюсерын алба хашсан юм. Телевизийн их ажлынхаа зэрэгцээ дэлгэцийн уран бүтээлүүдэд ч дүр бүтээсээр яваа. Үзэгчид түүнийг “Зөрлөг”, “Маск”, “Миний ахын эхнэр”, “Дэлхийд дурласан сар”, “Валетины захидал”, “Дуудлага”, “Ар хударга”, “Зүрхэнд дуссан нулимс”, “Өртөө” зэрэг уран сайхны, “Сонголт”, “Их хотын залуус” олон ангит киноны гол болон туслах дүрд тоглосноор нь эчнээ мэднэ.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 12:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Landag
Landag
2023-04-21 09:27

Jinken hudlaa cta daa ene Batzaya biluu g0mo tsaraitai gar

Холбоотой мэдээ

Back to top button