Эмээлт аж үйлдвэрийн парк жилд 4.6 сая арьс шир боловсруулна

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг төслийг Засгийн газар өчигдрийн /2023.05.24/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхээр нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн.
Тус паркийг ашиглалтад оруулснаар жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ.
Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж бүрдэнэ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБхотын баруун, зонхилох с�##�хины дээд хэсэгт байрлахаар ирээдүйд асууд�##� дагуулах л байх даа
Та нар энэ арьс ширний үйлдвэрлэлийн паркыг барьчихаж харагдах болов уу...үгүй л байх . Сонгуулийн шоу чинь цөмөрчлөө