Гадаад мэдээ

ТикТокчин өөрөөс нь асуулгүй төрүүлсэн хэмээн эцэг эхээ “шүүхэд өгнө” гэжээ

Нэгэн ТикТокчин өөрийг нь төрүүлэхдээ зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар эцэг эхээ шүүхэд өгнө хэмээн, бичлэгээ интернетэд байршуулжээ. Касс Теаз нэртэй эл эмэгтэй өөрийн ТикТок хуудас дээр бичлэг оруулахдаа “Би төрөхийг хүсээд мэндлээгүй. Одоо насанд хүрсэн болохоор ажил хийж өөрийгөө тэжээх шаардлага гараад байна” гэж хэлсэн байна. Гэвч Касс энэхүү бичлэгээ тоглоомоор хийсэн ч хүмүүс үүнийг нь ойлгоогүй юм.

Тэрээр бичлэгтээ үргэлжлүүлэн хэлэхдээ эцэг эх төрөхүүлэхээсээ өмнө өөртэй нь холбоо барьж, үнэхээр хүн болж амьдрахыг хүсэж байгаа эсэхийг асуугаагүй болохоор нь шүүхэд өгөх болсноо тайлбарласан юм. Касс дараа нь жирэмсэн хүмүүс далдыг хардаг зөнчтэй уулзаж, төрөөгүй хүүхдүүдтэйгээ холбогдон, үнэхээр амьдрахыг хүсэж байгаа эсэхийг асуухыг уриалсан байна. Мөн ажил хийх дургүй хүүхдүүдэд эцэг эхээ хэрхэн шүүхэд өгөхийг заахын төлөө “зүтгэх болно” гэсэн байна.

Харваас хошигнол болгон хийсэн бичлэгийг нь хүмүүс ойлгохгүй байсан тул “The Post”-д ярилцлага өгөхдөө “Уг нь хошигнож байгаа нь илт мэдэгдэхүйц гэж би бодсон. Гэхдээ хүмүүс нягталж үзэхээсээ өмнө уурладаг нь надад инээдтэй санагдаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Naba
Naba
2023-05-30 09:18

Xoshignol.xedii ch amidrald bj bolox asuudal xvvxede xairlaj xalamjilj xvmvvjvvlch surax bololtsoogoor xangaj chadaxgvi tiim vvreg xariutslagaa meddeggvi medexiig xvsdeggvi xvmvvs xvvxed gargachaad zovoogood gudmand xayad bdag xvmvvsiig vr xvvxed ni orchin bololtsoog ni bvrdvvleegvi xvvxed turvvlje geed uguxud boloxgvi yumgvi.xvmvvs xariutslagatai ger bvl tuluvuldug bno.mongolchuud iim asuudliig oilgoxgvi bxoo..vr xvvxedeere xuluu xuchuulj vxne gedeg xvmvvs..

Холбоотой мэдээ

Back to top button