Гадаад мэдээ

Ирээдүйд 100 хувь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн кинонууд гарна

“Marvel” студийн алдарт “Avengers: Endgame”, “Avengers: Infitiny War” гэх мэт томоохон кинонуудыг найруулсан Жо Руссо “Collider” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хиймэл оюун ухаан кино урлагийн салбарт ямар нөлөө үзүүлнэ гэж бодож буйгаа ярьжээ. Тэрээр ирэх хоёр жилийн дотор 100 хувь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн кинонууд гарна гэж бодож байгаа аж.

Руссо хэлэхдээ “Хиймэл оюун ухааны талаар өндөр мэдлэгтэй, ашиглахаас айдаггүй олон хүмүүс шинэ үед гарч ирж байна. Тийм болохоор кино зохиол бичихээр хиймэл оюун ухааныг инженерчилж болно. Та гэртээ орж ирээд кино стриминг үйлчилгээнийхээ хиймэл оюун ухаанд Мэрилин Монро надтай үерхэж байгаа романтик кино үзмээр байна гэж хэлэхэд хиймэл оюун ухаан чинь бүтээж өгөх хэмжээнд хүрч болно. Өөрийнхөө хүссэн түүхийг кинонд хувирган бүтээлгэх боломжтой” хэмээжээ.

Тэрээр хэд хэдэн хиймэл оюун ухааны компанийн удирдах зөвлөлийн гишүүн аж. Руссо нэмж хэлэхдээ “Энэ өрөөнд байгаа хэн ч бай ирээдүйд хиймэл оюун ухааны тусламжтай өөрийнхөө хүссэн түүхийг бүтээж видео тоглоом, уран сайхны кино хийх чадвартай болно  гэсэн юм.

Эх сурвалж: Futurism

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button