Гадаад мэдээ

Америк тэрбумтан их сургуулийн төгсөгч бүрд 1000 ам.доллар бэлэглэжээ

Оюутан бүрийн амьдрал дахь хамгийн чухал мөчүүдийн нэг бол төгсөлтийн өдөр билээ. Тэгвэл Роберт Хэйл нэртэй Америк тэрбумтан тэрхүү чухал өдрөөр нь "UMass" их сургуулийн энэ жилийн төгсөгч бүрд 1000 ам.долларыг дугтуйнд хийж өгсөн байна.

Хэйл нь "Granite Telecommunications" нэртэй компанийн захирал бөгөөд "UMass"-ын 2523 төгсөгчдөд 1000 ам.доллар өгөхдөө хоёр дугтуйнд тус тус 500 ам.доллар хийж бэлэглэсэн аж. Тэрбээр төгсөлтийн баяраар үг хэлэхдээ "Та бүгдээр бахархаж буйгаа илэрхийлж бэлэг өгөхийг хүсэж байна. Хүн болгонд хоёр дугтуу өгсөн байгаа. Нэг нь "Бэлэг" гэсэн бичээстэй бол нөгөө дугтуйн дээр "Бэлэглэх" гэж бичсэн. Бэлэг нь таных, харин "Бэлэглэх" гэсэн дугтуйг өөрөөсөө илүү хэрэг болно гэж бодож байгаа хэн нэгэнд өгөөрэй" хэмээсэн юм.

Өмнө нь Хэйл Бостон хот дахь "Quincy College"-ийн 270 төгсөгч мөн "Roxbury Community College"-ийн 150 төгсөгч тус бүрт нь 1000 ам.доллар хоёр дугтуйнд хувааж өгч байжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэр нэгт
Нэр нэгт
2023-05-29 22:27

Тэхбумтан үнэхээр өгөөмөр, з�##�уу үеэ дэмжиж урам өгсөн,ирээдүйн замыг нь гэрэлтүүлж өгсөн уха�##�аг хүн байна. Манай тэрбумтан, баячууд нэртэй хулгайчууд ийм юм хийвэл нар баруун хойноос гарна гэдэг л болох байхдаа. Өөр оронд аваачиж нуухаа л бодно гээд муруйцв�##� �##�дахгүй байхаа.

Холбоотой мэдээ

Back to top button