Гадаад мэдээДЭЛХИЙ
Канадын түүхэн дэх хамгийн аюултай түймэр дэгдэв

Канадын Нова Скоша мужийн өмнөд хэсэгт түймэр гарчээ. Улмаар 20 мянга орчим га талбай шатсан байна. Мөн галын дөл дээш 100 метрийн өндөрт хүрчээ.
Зэрэгцээ мужийн томоохон хотуудын нэг болох Халифаксын ойролцоох олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор түймрийн утаа АНУ-гийн нутаг дэвсгэр рүү орсон хэмээн албаныхан мэдээлэв.
Урьдчилсан байдлаар түймэрт хүний амь нас эрсдэж, түлгэдэж гэмтээгүй ажээ. Харин 50 мянган байшин шатсан аж. Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын мэдээлснээр 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн зэрэгцээ хотод гарсан түймрийн улмаас 836 га талбай шатаж, 200 орчим байшин барилга байгууламж сүйдсэн байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хариуцлагагүй юм бэ?. Г�##� түймрээс сайн сэргийлж, дор нь унтраачихаж болдоггүй юм байх даа.
Undur hugjiltei busdiig shvvmjleed bdg hvmvvs baigali delhiid hor hunuultei zvil hiiseer