Гадаад мэдээДЭЛХИЙ
Энэтхэг: Галт тэрэгний ослоор 233 хүн амиа алдлаа

БНЭУ-ын зүүн хэсгийн Одиша мужид өчигдөр галт тэрэг замаасаа гарлаа. Улмаар 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн шархаджээ.
Ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна. Тус улсын аврах багийнхны мэдээлснээр нас барсан хүний тоо 233-д хүрсэн хэмээн мэдэгдэв. Цаашид эл тоо нэмэгдэх хандлагатай гэдгийг ч дурдсан юм.
Орон нутгийн хэвлэлүүдээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг мэдээлэв. Урьдчилсан байдлаар вагонд буй амьд зорчигчдыг яаралтай аврахаар ажиллаж байгаа ажээ.

Эл осол гарсны дараагаар дор хаяж 51 галт тэрэгний чиглэлийг өөрчилж, цуцлах, заримыг нь зогсоосон гэдгийг эрх баригчид мэдээлэв. Хохирогчдын ар гэрийнхэн болон шархагдагсдад нөхөн олговор олгохоо Энэтхэгийн Төмөр замын сайд мэдэгдлээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.