ДЭЛХИЙУлс төрийн мэдээ
Гэгээн ширээт улсын Тэргүүн хамба Галлагер өнөөдөр манай улсад айлчилна
Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчлах гэж байна.
Тэрбээр энэ сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Пол Ричард Галлагер нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцах ажээ.
Мөн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийх билээ.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.
Дээрх айлчлалууд нь Гэгээн Ширээт Улсаас манай улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлалууд болох юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавтай морилно уу. Өрнө, дорнын соёл иргэншлийн нандин холбоос болж яваад тань баяр хүргэе !