С.Эрдэнийн "дарагдсан" хэргийг сэргээсэн нь сонгууль угтсан ажиллагаа юу

АН-ын дарга асан С.Эрдэнэд өчигдөр шүүх хилийн хориг тавилаа. Мөн яллагдагчаар татагдаад байсан "Капитал" банкны хэргийг нь үргэлжлүүлэн мөрдөн шалгахаар болжээ.
Эргэн сануулахад, хэргийн мөрдөн байцаалтыг С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байсан. Харин өчигдөр прокурорын тогтоолоор сэргээсэн байгаа юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдах болсон. Уялдуулаад Улс төрийн намын тухай хуулийг ч шинэчилж байна. Үүгээр жижиг намууд парламентад суудал эзлэх боломж бий болж буй. Ийм ч учраас сонгууль угтсан намуудын удирдлагын бүтэц дэх хөдөлгөөн эрчимжиж эхэллээ.
Ийм цаг үед түдгэлзүүлээд байсан С.Эрдэнийн хэргийг сэргээсэн нь анхаарал татна. С.Эрдэнэ АН-ын хагаралтай цаг үед хамгийн "гүргэр" имижийг үзүүлж чадсан. Тамгаа болон бүртгэлээ хамгаалсан. Муу нэртэй, луу данстай ч улстөрчийн хувьд улстөржиж чаддагаа харуулсан юм.
АН-ынхан өдгөө ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд тойргоос болон жагсаалтаас нэр дэвших хүмүүсээ дотооддоо ид хэлэлцэж байна. Хөшигний ард яригдаж буйгаар С.Эрдэнэд тойрог өгөхгүйгээр тохирсон гэх.
С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчин, НДС-гаас их хэмжээний хөрөнгийг "Капитал" банканд байршуулж, давуу байдал олгосон гэх хэргээр яллагдагчаар татагдсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харинч энэ хулгайч яагаад илчлэгдэхгүй яваад бсан юм бол намдаа их л гай боллооошдээ
Эрдэнийн гэмт хэргийг илчлээд, Баттулгын гэмт хэргүүдийг гүнзгийхэн сөхвөл ч Монгол Улс хөгжлийн замдаа шуудрана даа !!!
ЭНЭ ХУЛГАЙЧ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ, ЯЛ ЗАВШИХ ЁСГҮЙ ШҮҮ
Э-гээр эхлэсэн М.Энхболд Эрдэнэ Элбэгдорж гэх мэт нөхдүүд шударга нийгэмд бол бүгд шоронд байгаа...
Za melhii tcarailjaad Dan buruugaar songuuli dehlee bi buruugui gej ym songuuliin piar gn huu odbayr n bas tuuh nulimana ednuus bugd m#lnuudaas dor humuus
Хүүкэд хаягдсан
Эрдэнийг байх ёстой газар нь хүргэвэл шударга ёс тогтоно. Эрдэнэд хийсэн гавъяа байхгүй, харин намаа МАН-ын да�##�гавраар будаа болгоо биз дээ. Тэр хүнийг магтах гэж оролдоод хэрэггүй.
Эрдэнэ Хэрэг хийсэн л бол хийсэн, шийдэх ёстой Алаг үзэлтэй байж болохгүй Капит�##� ямар их хор хохиролтой билээ
Энхболд Элбэггай Сү .......нар нь яачихсан юм бэээээ