Нийгэм мэдээ
Шүдлэн: Унаач гурван хүү мориноосоо унажээ

Шүдлэн насны морины уралдаанаас 30 номерын дугаартай эрэгтэй хүүхэд унасан байна. Хүү баруун ташаандаа зулгарсан шарх авчээ.
Мөн 3 номерын дугаартай 11 настай эрэгтэй хүүхэд морины урд хөл нь хугарч мориноосоо буусан, 49 номерын дугаартай 12 настай эрэгтэй хүүхэд морь нь доголсон байсныг хүүхдүүдийг цагдаагийн алба хаагчид 103-т үзүүлж, ГБХЗХГ-ын мэргэжилтнүүдэд бүртгүүлжээ.
Иймд уяач болон асран хамгаалагч нарт хүлээлгэж өгч, хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.