Нийгэм мэдээ
Тэвшээ буулгаагүй хүнд даацын машин дулааны шугамыг мөргөжээ

Багануур дүүргийн 3 дугаар хороо уурхайн 4 замын урд хэсэгт байрлах 2 эгнээ асфальтан замын дээгүүр хөндлөн байрлуулсан нийтийн эзэмшлийн дулааны шугамыг 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон явсан “А” нь мөргөсөн осол бүртгэгдсэн.
Дээрх иргэн нь тээврийн хэрэгслийн тэвшийг буулгалгүй замын хөдөлгөөнд оролцож явжээ. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 2 хэсэгт заасныг зөрсөн тул гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##� вэ
Жинхэнэ үхэр
yun uer bolood bsan be
Энэ жолоч фес дээр харсан зүйлээ бодитоор хэрэгжүүлжээ.