Нийгэм мэдээ
Төөрсөн 13 хүүхдийг цагдаа нар олж, өгчээ

Цагдаагийн хүүхдийн мэргэжилтнүүд төөрсөн 13 хүүхдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ.
Тодруулбал, 14:00 цагийн байдлаар эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 13 (Дархан-Уул аймагт 8, Улаанбаатар хот төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 5) хүүхдийг 15-30 минутад олж, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажилласан байна.
Мөн бага насны хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж, утасны дугаар бүхий бугуйвчийг тараах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.