Нийгэм мэдээ

ОУ-ын Физикийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй. 

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчдаас:

  • Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
  • Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
  • Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
  • 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан гурав дахь ( 2 мөнгө, 1 хүрэл) медалиа хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа аж. 

Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдах юм байна. 

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз

Ёстой мундаг, сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button