Нийгэм мэдээ

Дани дахь Иракийн Элчин сайдын яамны өмнө хоёр эрэгтэй Коран судар шатаажээ

Даваа гарагт (2023.07.24) Данийн нийслэл дэх Иракийн Элчин сайдын яамны үүдэнд хоёр жагсагч Исламын шашны ариун судар болох Кораныг шатаасан байна. Энэ явдал нь хоёр орны харилцааг улам дордуулах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж буй.

Швед болон Дани улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах хуулийн дагуу Коран судрыг шатаахыг зөвшөөрсний дараа Иран, Ирак даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Тухайлбал Ирак улсын нийслэл Багдад хот дахь Шведийн Элчин сайдын яам руу зуу зуун жагсагчид дайран хашааг нь даван авирч, яамны байрыг шатаасан билээ.

Харин Иран улсын удирдагч Аятолла Али Хаменеи өнгөрсөн бямба гарагт (2023.07.22) Коран судрыг гутаан доромжилсон хүмүүсийг хамгийн хатуу ял шийтгэл хүлээх ёстой гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-25 14:03

Одоо энэ 2 нөхөр �##�уулсаан

Холбоотой мэдээ

Back to top button