ДЭЛХИЙ

“Zoom” компани ажилчдаа оффист сууж ажиллахыг шаардав

Цар тахлын үеэр хөл хорио тогтоож ихэнх компаниудын ажилчид гэрээсээ ажилласан. Хэдийгээр одоо коронавирусийн халдвар дэлхий даяар намжсан ч гэсэн ажилчид гэрээсээ ажиллаж байгаа тохиолдол олон билээ.

Тэгвэл гэрээсээ ажиллах гэдэг үгтэй хүйн холбоотой болсон “Zoom” компани ажилчдаа оффист ирж, сууж ажиллахыг шаардсан байна. Тус компани хамгийн үр дүнтэй арга нь гэр, оффис хоёрыг хослуулж ажиллах хэмээн, оффисоос 80 км зайтай амьдардаг хүмүүс долоо хоногт дор хаяж хоёр удаа ирж ажиллах ёстой гэж мэдэгджээ.

“Zoom” компани өмнө нь ажилчдаа хүссэн хугацаагаараа гэрээсээ ажиллаж болно гэж мэдэгдэж байсан ийнхүү бодлоо өөрчлөв.

Стэнфордын их сургуулийн явуулсан судалгаагаар долоодугаар сард АНУ дахь ажилчдын 12 хувь нь дандаа гэрээсээ ажилладаг, харин 29 хувь нь холимог хуваарьтай ажиллаж байжээ. Гэрээс ажиллах нь Азийн орнуудтай харьцуулахад Англи хэлээр ярьдаг улсуудад илүү түгээмэл байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button