ДЭЛХИЙ

Жеймс Уэбб телескоп асуултын тэмдэг шиг биет илрүүлжээ

Жеймс Уэбб телескопын авсан зургийг шинжилж байсан эрдэмтэд сансарт асуултын тэмдэг шиг биет үүссэнийг илрүүлсэн байна. Европын сансрын агентлагийн эрдэмтэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2023.08.02/ тус зургийг нийтэлжээ.

Зургаас харвал дэлхийгээс 1470 гэрлийн жил зайтай оршдог Вела одны ордод том хэмжээтэй асуултын тэмдэг шиг биет үүссэн байгаа юм. Одоогийн байдлаар тус объект яг юу болох нь тогтоогдоогүй байна.

Харин АНУ-ын Балтимор хот дахь Сансрын дуран судлалын хүрээлэн “Space.com” сайтад “Биднээс хол оршиж буй галактик байх магадлалтай, эсвэл харилцан үйлчлэлцэж буй галактик ч байж болно. Харилцан үйлчлэлийнх нь үр дүнд асуултын тэмдэг шиг биет зүйл үүсгэсэн байх магадлалтай юм” гэж хэлсэн аж.

Жеймс Уэбб телескоп нь сансрын объектуудыг маш өндөр нягтаршилтай авах хүчин чадалтай. Хэт улаан туяа ашиглан өндөр нарийвчлалтай зураг авч, сансар огторгуйн алс хязгаарыг дүрсэлдэг. Жеймс Уэббийн тусламжтай Их тэсрэлтээс хойш ердөө 420 сая жилийн дараа үүссэн галактикуудыг хүртэл харах боломжтой юм.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button