ДЭЛХИЙ

Хятад иргэн АНУ-аас цалин авч, тагнуул хийсэн хэргээр шалгагдаж байна

Хятад улс АНУ-ын Тагнуулын Төв Газарт тагнуулаар ажилласан хэргээр Хятадын иргэнийг шалгаж байгаа гэж тус улсын аюулгүй байдлын яам даваа гарагт/2023.08.21/ мэдээллээ.

Хао овогтой 39 настай Хятад иргэн нэгэн яаманд ажилтан байсан бөгөөд Японд суралцахаар явсан гэх нь угтаа тагнуулын ажилд элсүүлсэн явдал байсан гэж тус яам мэдэгдэв. Одоогоор Хаогийн хүйсийг зарлаагүй байна.

Хао виз мэдүүлэх үедээ "Тед" гэгддэг АНУ-ын ЭСЯ-ны ажилтантай танилцсан гэжээ. Тэрээр Хаог оройн хоолонд урьж, бэлэг гардуулсан аж. Тед Япон дахь элчин сайдын яаманд ажиллах хугацаа нь дуусахын өмнөхөн Хаог Ли Жүн хэмээх хамтрагчтайгаа танилцуулжээ. Дараа нь Ли, Хао хоёр харилцаа тогтоосон байна. Хаог явахаас өмнө Ли Токиод ажилладаг Тагнуулын төв газрын ажилтан гэдгээ илчилж, Хаог бослого гаргахад өдөөн хатгасан гэжээ. Улмаар Хао буцаж ирээд АНУ-аас цалин авч Тагнуулын төв газарт мэдээлэл өгсөн хэмээн тус яам мэдэгджээ.

АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдал зэрэг олон асуудлын улмаас хурцадсан. Вашингтон Бээжинг тагнуул, кибер халдлагад буруутгаж байгаа бол хятад улс үүнийг няцаасан. БНХАУ өнгөрсөн долдугаар сард тагнуулын тухай хуулиа өргөжүүлсөн нь АНУ-ыг түгшээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button